오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Австрали улсын барилгын салбарт ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөх карьерын эвент зохион байгуулагдана

iKon.mn - News
Австрали улсын барилгын салбарт ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөх карьерын эвент зохион байгуулагдана

Австрали улсын барилгын салбарт ажиллах, ажил олгогчийн ивээн тэтгэлэгтэй ажлын байр болон холбогдох визний боломжийн талаар мэдээлэл хүргэх “Австрали улсын барилгын салбарын карьер” эвент 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Тус арга хэмжээг Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг Garuda Migration Pty Ltd болон Mondaa Group Pty Ltd хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын барилгын салбарт ажиллаж буй болон өмнө нь ажиллаж байсан инженер, техникч, мэргэжилтэй ажилтан, ур чадвартай боловсон хүчнийг хамруулах юм.

Сүүлийн жилүүдэд Австрали улсын барилгын салбарт мэргэшсэн ажиллах хүчний эрэлт тогтвортой өсөж байгаа ч Монгол Улсаас ажиллах сонирхолтой иргэдэд шаардлага, сонгон шалгаруулалтын үйл явц, ур чадварын үнэлгээ, англи хэлний шалгуур, ажил олгогчийн ивээн тэтгэлэгтэй ажлын байр болон визний талаарх бодит, нэгдсэн мэдээлэл хүрэлцээгүй хэвээр байна.

Энэ хүрээнд зохион байгуулагдах эвентийн үеэр Австрали улсын барилгын салбарын өнөөгийн хөдөлмөрийн зах зээл, эрэлттэй мэргэжлүүд, ажил олгогчдын тавьдаг шаардлага, Монгол Улсаас ажиллах боломж бүрдүүлэхэд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулах аж.

Мөн Австрали улсад ажиллах хүсэлтэй иргэдэд ажил олгогчийн ивээн тэтгэлэгтэй ажлын байр хэрхэн бүрддэг, ямар ур чадвар, ажлын туршлага илүү үнэлэгддэг, англи хэлний шаардлага, мэргэжлийн ур чадварын үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс болон холбогдох визний төрлүүдийн талаар мэдээлэл өгөх юм.

Арга хэмжээнд Австрали улсын Mondaa Group Pty Ltd компанийн төлөөлөл оролцож, барилгын салбарын ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээ, ажилтан сонгон шалгаруулахдаа голчлон анхаардаг шалгуур, шаардлагын талаар танилцуулна. Түүнчлэн оролцогчид ажил олгогч болон цагаачлалын мэргэжилтнүүдээс өөрсдийн нөхцөл байдалтай холбоотой асуултад хариулт авч, Австрали улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжоо үнэлүүлэх боломжтой.

Эвентийн хүрээнд тавигдах үндсэн шаардлагыг хангасан оролцогчдыг ажил олгогчийн сонгон шалгаруулалтад хамруулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдийг ажлын ярилцлага, ур чадварын үнэлгээ болон ажилд зуучлах дараагийн шатны үйл ажиллагаанд үе шаттайгаар хамруулах боломжтой. Ажилд зуучлах үйл явц нь ажил олгогчийн хэрэгцээ, тухайн ажлын байрны шаардлага, виз болон холбогдох хууль, журмын шалгуураас хамаарна.

“Австрали улсын барилгын салбарын карьер” эвент 2026 оны наймдугаар сарын 8-ны Бямба гарагт 12:00–15:00 цагийн хооронд Улаанбаатар хотын Blue Sky Hotel-ийн Jade Hall танхимд болно.

Оролцох бүртгэлийн хураамж 60,000 төгрөг бөгөөд кофе, ундаа, хөнгөн зууш багтсан. Суудлын тоо хязгаартай тул оролцох хүсэлтэй иргэд урьдчилан бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатайг зохион байгуулагчид мэдээлжээ.

Эвентийн бүртгэлийг арга хэмжээний постерт байрлах QR код болон цахим бүртгэлийн холбоосоор хийх боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг Garuda Migration Pty Ltd-ийн албан ёсны цахим хуудас болон Facebook хуудаснаас авах боломжтой.

Бүртгэлийн линк: docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf7SVs

Зохион байгуулагчид:

Garuda Migration Pty Ltd

Mondaa Group Pty Ltd

"Австрали улсад ирээдүйгээ бүтээцгээе." ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Evento de kartismo destinará el 100% de su recaudación a la reconstrucción de La Posada del Alivio

Delfino.cr - Portada

Montes de Oca reunirá a artistas nacionales e internacionales para celebrar el aniversario de su cantonato

Delfino.cr - Portada

Banco Central reduce la Tasa de Política Monetaria a 3%

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Энэтхэгийн улс төрийн идэвхтэн өлсгөлөнгөө 26 хоногийн дараа зогсоолоо

iKon.mn - News

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдсаныг ЗӨСҮТ мэдэгдэв

iKon.mn - News

Цөмийн хөтөлбөртэй болоход нь тусалсны хариуд Саудын Араб улс Израиль улсыг хүлээн зөвшөөрөх ёстойг Трамп мэдэгдэв

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.