Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдсаныг ЗӨСҮТ мэдэгдэв

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдсаныг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-өөс өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал Ховд аймгийн Жаргалант суманд долоодугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын хүний өвчлөл болох нь батлагдсан байна.
Иймд иргэд та бүхнийг тарвага агнах, барих, тарваганы мах, эд эрхтэнтэй харьцахгүй байх, үхсэн болон өвчилсөн мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг анхаарууллаа.
Энэ төрлийн тахал хэрхэн дамждаг вэ?
Шууд хавьтлын зам – Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.
Дам халдварын зам – Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.
Агаар дуслын зам – Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.
Хоол хүнсний зам – Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.
Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байх нь тарваган тахлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요