Японд болсон хүчтэй газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 18 хүрэв
ONP 요약
Un terremoto de magnitud 7,1 sacudió el sur de Japón, dejando al menos 13 muertos y desplazando a más de 9000 personas. Las autoridades continúan las búsquedas de sobrevivientes y de personas desaparecidas.
Мягмар гарагийн орой Японы өмнөд бүсийн Кюүшү аралд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 18 хүрч, цэргүүд болон онцгой байдлын албан хаагчид барилгын нуранги дор дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Нийтдээ 62 хүн бэртээд байгаагийн зургаа нь хүнд гэмтсэнийг Күмамото мужийн захиргаа Лхагва гарагт мэдээлжээ.
Хэдэн хүн сураггүй болсон нь тодорхойгүй, хохирлын тоо цаашид өсөх магадлалтай байна. Агаарын хэт халалт аврах ажиллагааг хүндрүүлж, амьд үлдсэн хүн олдох магадлалыг бууруулж байгааг эрх баригчид анхааруулжээ.
Күмамото хотын Aeon Mall худалдааны төвийн хоёрдугаар давхар нурсан нь газар хөдлөлтийн дараах дэлбэрэлтээс болсон юм.
Одоогоор тус төвийн байранд дөрвөн хүний амь үрэгдэж, гурван хүн сураггүй болоод байгааг Aeon компанийн ерөнхийлөгч Акио Ёшида мэдээлжээ.
Үүнээс гадна Яцүшино хотын Nippon Paper цаасны үйлдвэрийн яндан нурсны улмаас таван хүний амь үрэгдэж, дарагдсан долоон хүн аврагдсан, нурангид дарагдсан дөрвөн хүнийг хайх ажиллагаа үргэлжилж байгааг Күмамото мужийн онцгой байдлын алба мэдээлсэн байна.
Хохирогчдын дунд гадаадын нэг иргэн бүртгэгдсэн нь Вьетнамын иргэн байжээ.
Нэгдүгээр сард Японд техникийн дадлагажигчаар ирсэн тэрбээр ажилладаг үйлдвэрийнх нь өргөгч цамхаг нурахад дарагдан амиа алдсан байна.
Тус үйлдвэрт ажиллаж байсан Вьетнамын өөр долоон дадлагажигчийг амжилттай нүүлгэн шилжүүлжээ.
Үүнээс гадна үйлдвэрийн нэг ажилчны эхнэр болох вьетнам эмэгтэй хана нурах үеэр бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Газар хөдлөлтөөс хойш 34,900 орчим өрх цахилгаангүй, 15,000 орчим өрх цэвэр усгүй хэвээр байгааг Күмамото мужийн захиргаа Лхагва гарагт мэдээлжээ.
Орон гэрээ орхисон нийт 8,800 гаруй хүн 400 орчим түр байранд толгой хоргодож байгаа гэнэ.
Аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний цэргийн алба хаагчид, бас Тайваниас ирсэн мэргэжилтнүүд оролцож байна.
“Аврагдахаа хүлээсэн хүмүүс одоо ч байгаа тул бид цаг нартай уралдан ажиллаж байна. Бид аль болох олон хүнийг аврахын тулд бүх хүчээ дайчлах болно” гэж Японы ерөнхий сайд Санае Такаичи мэдэгджээ.
Күмамото мужид 2016 онд бас нэг хүчтэй газар хөдлөлт болоход 50 орчим хүний амь үрэгдэж байсан юм.
Эх сурвалж: Associated Press ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요
같은 사건, 다른 제목
+4
+34
+6