Наймдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
Ирэх сарын 08-нд нийт таван барилдаан зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Энэ жилийн наадмын түрүү бөх даян аварга Б.Орхонбаярын цолын мялаалга наадам ирэх сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болох аж. Мөн хоёр сум, хоёр байгууллагын түүх ойн баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан ирэх сард зохион байгуулагдах юм байна.
01-02-ны Бямба-Ням гарагт Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам
04-ны Мягмар гарагт Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан /Хархорин суманд/
06-07-ны Пүрэв-Баасан гарагт Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн баяр наадам
07-08-ны Баасан-Бямба гарагт Энержи Ресурс ХК-ийн баяр наадам /Өмнөговь, Цогтцэций суманд/
08-ны Бямба гарагт Монголын төмөр замчдын баяр наадам /Хонхорт өртөөнд/
08-ны Бямба гарагт Даян аварга цолын мялаалга наадам /Сэлэнгэ, Сүхбаатар хот/
08-ны Бямба гарагт Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам /Хүй долоо Монгол наадам цогцолборт/
06-08-ны Пүрэв-Бямба гарагт Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам
13-15-ны Пүрэв-Бямба гарагт Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам
17-ны Даваа гарагийн 11:40 цагт Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд ЗААН ЖИМИНИ авто машин гардуулах үйл ажиллагаа /Баянзүрх дүүрэг Бридж корпораци/
21-ний Баасан гарагт Нүүдэлчин соёлын фестивальд зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол наадам цогцолборт/
28-ны Баасан гарагт Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөө/ ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요