미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

ФОТО: ҮБХИС-ийн дэргэдэх Олон Улс Судлалын Хүрээлэнгийн барилгын шав тавих ёслол боллоо

iKon.mn - News

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль (ҮБХИС)-д болсон юм.

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн, генералууд оролцсон юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 105 жилийн түүхт ҮБХИС-ийн дэргэд байгуулагдах Олон Улс Судлалын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээх түүхэн үйл явдалд гэрч болон оролцож байна.

Аливаа улс орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа нь шинжлэх ухааны салбарын ололт амжилт, өрсөлдөх болон сөрөн тэсвэрлэх чадавхтай салшгүй холбоотойг та бүхэн сайн мэднэ.

Энэхүү хүрээлэнд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр сургалт, судалгаа, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах хүрээлэн болон хөгжих юм.

Энэ нь нэг талаасаа зөвхөн олон улс судлалын төдийгүй геополитик, гео стратегитай холбоотой гэдгийг бүгд ойлгож байгаа байх гэж бодож байна.

Монгол Улсын төрийн дээд удирдлагууд болон цэргийн дээд командлагчдыг орчин цагийн мэдээ, мэдээллээр хангах, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар боловсруулан шинжлэх ухааны үндэслэлтэй өгөх ажлыг ч бас энэ хүрээлэн эрхлэн явуулах юм.

Тэр тусмаа цэргийн болон хууль сахиулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрдэмтэн, судлаач, албан хаагчдыг сургаж бэлтгэх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх ёстой юм. Энэ бүтээн байгуулалт нь улс орны аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарын хөгжилтэй шууд хамааралтай болохыг цохон тэмдэглэе.

Энэ зөвхөн шинэ бүтээн байгуулалт төдийгүй цэргийн шинжлэх ухаанд нэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлохыг хүсэж байна" гэв.

ФОТО ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.