미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 орчим хувьд хүрчээ

iKon.mn - News

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, ААН-үүдийн дулааны төвлөрсөн шугам болон цахилгаан эрчим хүч дамжуулах шугамд жил бүр засвар хийдэг. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 орчим хувьд хүрчээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаярын мэдээлснээр "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн найман ажил бүрэн дуусаж, нийт ажлын гүйцэтгэл 62.5 хувь, "Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ажил 97.1 хувь, Ус сувгийн удирдах газрын ажил 68 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажил 35.3 хувь, авто замын төсөл, арга хэмжээний хэрэгжилт 58 хувьтай үргэлжилж байгаа аж.

Орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарлаж, дулааны шугамыг засварлан шинэчлэх ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.

Энэ онд цахилгаан, дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга байгууламжид нийслэлийн төсвөөс ₮79.2 тэрбум, өвөлжилтийн бэлтгэлийг хангах арга хэмжээнд ₮10 тэрбумыг зарцуулахаар баталсан байна. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.