오픈뉴스백과
오늘의 이슈홈라이브뉴스ONP 브리핑
뉴스로 배우기커뮤니티회사학술과학정부용어사전피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스정부과학학술용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
관련 뉴스13건2개 미디어
MNB
iKon.mn
MNB
general
중도 성향

Тажикистаны гадаад, дотоод бодлого ба Монгол, Тажикистаны найрсаг харилцааны шинэ үе шат

iKon.mn - News

Бүгд Найрамдах Тажикистан Улс нь гадаад бодлогынхоо хувьд “нээлттэй хаалганы бодлого” болон олон талт, тэнцвэртэй дипломат ажиллагааг эрхэмлэн явуулдаг. Тус улс нь дэлхийн 180 гаруй оронтой албан ёсны дипломат харилцаа тогтоосон байх бөгөөд нийслэл Душанбе хотод 20 гаруй орны Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж байна.

Тажикистан нь геополитикийн онцлог байршлаас үүдэн их гүрнүүдийн дунд тэнцвэрийг хадгалахыг эрмэлзсээр иржээ.

БНХАУ Тажикистаны хамгийн чухал, иж бүрэн стратегийн түнш юм. БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаанд эдийн засаг, суурь бүтэц, ложистикийн салбар чухал байр эзэлдэг. Хятад нь тус улсад 6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Хятадтай хамтарсан 700 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Хятад нь Тажикистаны уул уурхай, зам тээвэр, эрчим хүчний салбарт голлон хөрөнгө оруулагч төдийгүй хамгийн том зээлүүлэгч юм. Тажикистан нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгын чухал зангилаа бүс нутагт тооцогддог.

АНУ-тай тогтоосон харилцаа нь аюулгүй байдал, хөгжлийн түншлэлд суурилж иржээ. АНУ нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцааны гол цөм нь бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Афганистаны зүгээс нэвтэрч болзошгүй терроризм, хар тамхины хууль бус наймаатай тэмцэхэд чиглэгдэж ирсэн байна. АНУ-ын зүгээс Тажикистанд хилийн хамгаалалтыг бэхжүүлэхэд цэргийн болон техникийн тусламж үзүүлж, C5+1 форматын хүрээнд эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Тажикистан нь Төв Азийн орнууд дундаа эдийн засгийн хүч чадавхаар харьцангуй сулд тооцогддог ч эрчимтэй хөгжлийн замдаа орсон гэж үздэг.

Эдийн засгийн чухал хэсэг буюу ДНБ-ий 30 илүү хүртэлх хувийг гадаадад ялангуяа ОХУ-д ажиллаж буй 1 сая гаруй Тажик иргэдийн эх орон руугаа гуйвуулдаг мөнгөн шилжүүлэг нь эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Экспортын бүтцийн хувьд цөөн төрлийн түүхий эдээс хамааралтай ч хөнгөн цагаан, хөвөн даавуу, алт болон цахилгаан эрчим хүч нь экспортын гол чухал бүтээгдэхүүн юм.

Хөдөө аж ахуйн тухайд хүн амын 70 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг тул хөдөө аж ахуйн салбар ялангуяа хөвөнгийн тариалалт хөдөлмөр эрхлэлтийн үндэс суурийг бүрдүүлдэг байна.

Тус улсын газар нутгийн дийлэнх хэсгийг уулархаг бүс нутаг эзэлдэг, тиймээс ч усны эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд усны нөөцөөрөө дэлхийд 8-д ордог. Уулын түргэн урсгалт голуудаа түшиглэн усан цахилгаан станц (УЦС) барьж, бүс нутгийн орнууд Афганистан, Пакистанд эрчим хүч экспортлох томоохон чадамжтай.

Тажикистан улс нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчнийхээ 6.5 орчим хувийг хөрш орнууд руугаа экспортолдог бөгөөд үүний 80 гаруй хувь нь Афганистан, үлдсэн хэсэг нь Узбекистан, Казахстан, Пакистан улсад ногддог байна.

Эрчим хүчний экспортыг голлон хангадаг Вахш мөрний каскад цуврал УЦС-ын төслүүд онцгой байр эзэлдэг. 3,000 МВт хүчин чадалтай Нурекийн УЦС экспортын гол тулгуур нь юм. Энэ нь Төв Азийн хамгийн том УЦС бөгөөд Тажикистаны нийт эрчим хүчний 70 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг ажээ.

Нурекийн УЦС дулааны улиралд буюу уулын цас хайлж, усны түвшин нэмэгдэх үед илүүдэл эрчим хүчийг Узбекистан, Афганистан руу нийлүүлдэг.

670 МВт-ийн хүчин чадалтай, ОХУ-тай хамтарсан Сангтуда-1, 220 МВт-ийн хүчин чадалтай, Ираны хөрөнгө оруулалттай Сангтуда-2 УЦС-ууд нь Тажикистаны дотоодын сүлжээг хангахаас гадна, өмнөд хөрш Афганистан руу цахилгаан дамжуулах 220 кВ-ын шугамаар эрчим хүч тогтмол экспортлоход чухал үүрэг гүйцэтгэж байна.

Ирээдүйн экспортын супер хаб Рогуны УЦС-ын төлөвлөсөн хүчин чадал нь 3,600–3,780 МВт бөгөөд бүрэн ашиглалтад орвол дэлхийн хамгийн өндөр далантай УЦС болох ажээ. Одоогоор эхний агрегатууд нь ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалт үргэлжилж байна.

усны эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд усны нөөцөөрөө дэлхийд 8-д ордог

Хэдийгээр бүрэн дуусаагүй ч Тажикистан улс Рогуны УЦС-аас гарах эрчим хүчийг худалдах урт хугацааны гэрээнүүдийг хэдийн байгуулаад эхэлжээ.

Узбекистантай Рогуны цахилгааны 1 кВт/цагийг нь 3.4 центээр худалдаж авах албан ёсны гэрээг баталжээ. Казахстантай 2032 он хүртэл Рогун УЦС-аас эрчим хүч импортлох Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зуржээ.

Рогуны УЦС-ын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүс нутгийн орнууд руу экспортлохоор төлөвлөж байна.

Хүчин чадлын хувьд 11 МВт бага оврын Сэбзор УЦС нь Европын Холбооны Global Gateway төслийн хүрээнд ашиглалтад орсон бөгөөд Бадахшаны уулархаг бүсэд байрлах бөгөөд тухайн бүс нутгийн хэрэглээг хангахаас гадна хилийн дагуух Афганистаны хөдөөгийн тосгонуудыг цахилгаанаар хангаж байна.

Дээрх станцуудаас үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг Төв Азиас Өмнөд Ази руу дамжуулах CASA-1000 (Central Asia-South Asia Power Project) мега төсөл хэрэгжиж байна. Энэхүү 500 кВ-ын өндөр хүчдэлийн шугамаар дамжуулан Тажикистан, Киргиз улсууд зуны улиралд Афганистан болон Пакистан улс руу эрчим хүчээ томоохон хэмжээгээр экспортлох суурь бүтэц бэлэн болоод байгаа юм.

Тажикистан улсад алт, мөнгө, зэс, цайр, сурьма, вольфрам, лити зэрэг өнгөт болон стратегийн чухал ашигт малтмалын арвин нөөцтэй. Хятадын компаниуд эдгээр уул уурхайн олборлох төслүүдэд хэдийн идэвхтэй оролцоод эхэлсэн байна. Эрчим хүчний түүхий эд болох нүүрсний багагүй нөөцтэй бөгөөд сүүлийн үед Афганистан-Тажикийн сав газарт байгалийн хий болон газрын тосны томоохон нөөц байх магадлалтайг тогтоон, Хятадын CNPC компани хайгуул хийж байгаа ажээ.

Хятадын “Бүс ба Зам” санаачилга (BRI)-д Тажикистан улс нь Төв Азийн орнуудаас хамгийн анхлан нэгдсэн бөгөөд тус улсын суурь бүтэц, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилга байгууламжийн салбарт Хятадын хөрөнгө оруулалтаар олон мега төслүүд хэрэгжиж дууссан, мөн одоо ч үргэлжлэн хэрэгжиж байна. Тухайлбал, Эрчим хүчний салбарт Хятадын TBEA компанийн барьж байгуулсан 400 МВт-ын хүчин чадалтай “Душанбе-2” дулааны цахилгаан станц (ДЦС) үйл ажиллагаагаа явуулж байна. Дурдсан төсөл нийслэл Душанбе хотын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 60 орчим хувийг хангаж, өвлийн улиралд 700 гаруй мянган оршин суугчийг дулаанаар найдвартай хангадаг маш чухал төсөл болжээ.

Эдүгээ хэрэгжиж буй Төв Ази–Хятадын байгалийн хийн хоолой (D шугам) нь Туркменистанаас Узбекистан, Тажикистан, Киргизстан улсуудыг дамжин Хятад руу хий нийлүүлэх мега төсөл юм. Үүний Тажикистаны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 391 км урт хэсгийг Хятадын CNPC компани удирдан гүйцэтгэж байна.

Амжилттай хэрэгжиж дууссан эрчим хүчний нэгдсэн сүлжээ нь Тажикистаны хойд болон өмнөд бүсийн тусгаарлагдмал байсан цахилгаан дамжуулах сүлжээг Хятадын хөнгөлөлттэй зээлээр холбож (“Лолазор-Хаатлон” болон “Худжанд-Душанбе” 500 кВ-ын шугам) улсын хэмжээний нэгдсэн системийг бий болгожээ.

Зам, тээвэр, суурь бүтцийн салбарт Душанбе–Чанакийн авто зам ба Шахристаны туннель нь хамтын ажиллагааны чухал бэлэг тэмдэг ажгуу. Тус улсын хойд болон өмнөд хэсгийг холбосон 346 км урт, жилийн турш тасралтгүй зорчих боломжтой авто зам нь Хятадын “Эксим” банкны санхүүжилтээр баригдсан байхр бөгөөд энэ замд Төв Азийн хамгийн урт буюу 5.2 км авто замын туннель болох Шахристан туннель багтдаг байна.

Душанбе–Кульма–Хятадын хил хүртэлх авто замын төсөл амжилттай хэрэгжиж дуусчээ. Энэ нь Тажикистаныг Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах уулзвартай шууд холбосон худалдааны гол зангилаа коридор юм. Үүнд Хаатлон туннелийн бүтээн байгуулалт мөн багтжээ.

Эдүгээ эд дундаа хэрэгжиж буй “Таван үндэстний төмөр замын коридор” (FNRC) нь Хятад, Киргизстан, Тажикистан, Афганистан, Ираныг холбосон 2,100 км урт төмөр замын сүлжээний төсөл ажээ. Энэ нь Тажикистаныг далайд гарах гарцтай болгох стратегийн өндөр ач холбогдолтой.

Уул уурхайн салбарт Хятадын уул уурхайн аварга “Zijin Mining” компани Тажикистаны алт олборлолтын хамгийн том үйлдвэр болох “Зарафшон”-ыг шинэчлэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, орчин үеийн боловсруулах үйлдвэрүүдийг барьжээ.

“Жантай Нью Торгоны Зам” нэхмэлийн цогцолбор эдүгээ хэрэгжиж буй төслүүдийн нэг бөгөөд Хятадын хөрөнгө оруулалтаар Хатлон мужид байгуулагдсан, Төв Азидаа хамгийн томд тооцогдох хөвөн даавуу, нэхмэлийн үйлдвэр ажээ. Энэ нь Тажикистаны хөвөнгийн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Хятадын “Huaxin Cement” зэрэг компаниуд Тажикистанд хамтарсан цементийн үйлдвэрүүд барьснаар тус улс цемент импортлогчоос бүс нутгийн гол экспортлогч орон болон өөрчлөгдсөн байна.

Парламентын ордон болон Засгийн газрын ордны цогцолбор нь Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар буюу цэвэр бэлэг хэлбэрээр Душанбе хотын төвд албан ёсоор ашиглалтад оржээ.

Хятадын технологийн боловсролын стандартыг нэвтрүүлсэн Төв Азийн анхны Лубан сургалтын төв" (Luban Workshop) Душанбе хотод нээгдэж, тус улсын суурь бүтэц, төмөр зам, эрчим хүчний салбарын үндэсний инженер, техникийн ажилчдыг бэлтгэж эхэлжээ. Эдгээр төслүүд нь Тажикистаны эдийн засгийн тусгаар тогтнол, зам тээвэр, локжистикийн хөгжлийг шинэ шатанд гарахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч тус улсын гадаад өрийн бараг 40 шахам хувь нь Хятадын “Эксим” банканд ногдож байгаа нь эдийн засагчдын зүгээс анхаарал татсан асуудал хэвээр байна.

Өнөөдөр Төв Азийн бүс нутагт явуулж буй ОХУ-ын геополитикийн тэргүүн шугамд таван станд оршин амьдарч буй 4.8 сая орос иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд төвлөрч байгаа нь мэдээж билээ. Тухайлбал, Казакстанд 3. 4 сая буюу нийт хүн амын 15.5 хувь, Узбекистанд 720.3 мянга буюу хүн амын 2.1 хувь, Киргизстанд 364.5 мянга буюу хүн амын 6.2 хувь, Tуркменистанд 297.9 мянга буюу хүн амын 4 хувийг орос угсаатнууд эзэлж байгаа бол харин Тажикистанд хамгийн бага буюу 34.8 мянга, энэ нь тус улсын хүн амын 0.5 хувийг эзэлж байна.

Нөгөө талаар 2022 оны аравдугаар сард Казахстаны нийслэл Астана хотноо зохиогдсон ТУХН-ын орнуудын дээд түвшний уулзалтын төгсгөлд Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон хэлсэн үгэндээ: хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд ОХУ-ын ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэж ирсэн хэдий ч Кремлийн зүгээс зохих ёсны хариу хүндлэл гаргаж чадахгүй байгааг зоригтой шүүмжилж байсан юм. “Бид стратегийн гол түншийнхээ ашиг сонирхлыг үргэлж хүндэтгэсээр ирсэн. Бид ч бас хүндлүүлмээр байна” гэж Э.Рахмон В.Путинд шууд хандаж хэлжээ. Энэ үеэр Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистаны ерөнхийлөгч нар Э.Рахмоны үгийг чимээгүй сонсож суусан бол В.Путин таагүй хүлээж авч буй нь тодорхой харагдаж байжээ. Эмомали Рахмоныг яриагаа зогсоохыг Казахстаны Ерөнхийлөгч Ж.Токаев хүссэн ч тэрбээр “Бид энд ярилцах гэж л ирсэн” хэмээн татгалзаж байв. “ЗХУ задрах үеийн уулзалтуудад би оролцож байсан. Тэр үед ч бас өнөөдрийнх шиг жижиг бүгд найрамдах улсуудын ашиг сонирхлыг хайхардаггүй байсан. Намайг ингэж хэлж байгаад уучлаарай” гэж Э.Рахмон хэлсэн байна. Тэрбээр мөн Төв Азийн орнуудыг хөгжүүлэлгүй, зөвхөн түүхий эдийн бааз болгон ашиглаж байсан нь Зөвлөлт гүрэн задрах нэг шалтгаан болсон гэжээ. Өнөөдөр Төв Азийн орнуудад Оросоос тийм ч их хөрөнгө оруулалт хийгдээгүйг шүүмжилсэн Э.Рахмон энэ бүс нутагт олон тэрбумын хөрөнгө оруулбал ашгаа богино хугацаанд нөхөж олох боломжтойг сануулсан байна.

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны байр суурь бол ОХУ ба Төв Азийн тусгаар тогтносон таван БНУ хоорондын сүүлийн 30 жилийн түүхэнд хуримтлагдсан асуудлыг хурцаар ил гаргаж ирсэн явдал юм.

Нөгөө талд Төв Азийн таван стан ОХУ-той тогтоосон шинэ харилцаагаа сэвтүүлэхгүйгээр Хятад, Турк, Арабын баян орнуудын санхүү-эдийн засгийн тусламжид түшиглэх бодлого явуулах болсны нэг учир шалтгаан нь тэдгээр улсуудыг лалын шашин шүтлэг холбож байгаа явдал билээ.

Төв Азийн Тажикистан, Киргизстан хилийн зэвсэгт мөргөлдөөнөө 2025 онд АНУ-ын зуучлалтайгаар амжилттай эцэслэн шийдвэрлэсэн билээ.

II. Монгол, Тажикистаны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шат

Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын харилцаа нь сүүлийн жилүүдэд, ялангуяа 2025, 2026 онуудад дээд түвшний харилцан айлчлалуудаар шинэ шатанд гарч, эрс идэвхжиж байна гэж дүгнэж болно.

Хоёр улс 1992 оны дөрөвдүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны долдугаар сард Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад түүхэндээ анх удаа төрийн айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл” гаргасан нь харилцааг шинэ түвшинд гаргасан үйл явдал болсон билээ.

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2026 оны долдугаар сарын 20–22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь түүний хувьд 2009 оноос хойш буюу 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй хариу айлчлал болж байна.

Монгол Улс, Тажикистан Улс хооронд 2024 оны эцсийн байдлаар худалдааны нийт эргэлт 207.0 мянган ам.доллар, үүнээс Монголоос Тажикистан руу нийт 136.0 мянган ам.долларын экспорт хийснээс 132.0 мянган ам.долларын үнийн дүн бүхий хонь, ямааны мах экспортолж, 71.0 мянган ам.долларын хүнсний бараа бүтээгдэхүүн болон тун хэлбэрт савласан эмийн бүтээгдэхүүн импортолсон байна.

2025 оноос хойш хоёр талын худалдаа хэд дахин өсөх хандлагатай болсон байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр улсын хооронд Засгийн газар хоорондын комисс байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой.

Цаашид Монголоос экспортлох боломжтой бүтээгдэхүүн нь ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн бол Тажикистанаас импортлох боломжит бүтээгдэхүүнд нарийн ногоо, жимс жимсгэнэ, хөвөн даавуу, нэхмэл бүтээгдэхүүн болж байна.

Сүүлийн айлчлалуудын хүрээнд Душанбе болон Улаанбаатар хотуудад “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт”-уудыг зохион байгуулж, хувийн хэвшлийнхнийг холбож байгаа нь хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагааны сайхан эхлэл юм.

Хөдөө аж ахуйн салбар нь хоёр орны хамтын ажиллагааны гол цөм юм. Мал аж ахуй ба Хөнгөн үйлдвэрийн чимэглэлд Монголын малын гаралтай түүхий эдийг Тажикистаны нэхмэлийн үйлдвэрийн технологитой уялдуулах, туршлага солилцох асуудал эд хэлэлцэгдэж байна.

Ногоон хөгжлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040”-ийг уялдуулж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй хамтран тэмцэхээр тохиролцсон билээ.

Хоёр улс сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд Тажикистан нь усан цахилгаан станцын арвин туршлагатай орон болохыг дээр тэмдэглэсэн.

Тээвэр ложистик тухайд Далайд гарцгүй орнуудын хувьд Төв Азиар дамжин өнгөрөх тээврийн коридорыг хөгжүүлэх, ложистикийн сорилтуудыг арилгахад хамтран ажиллаж байгаа чухал эхлэл мөн.

Дээд түвшний харилцан айлчлалын хүрээнд соёлын солилцоо идэвхжиж эхлэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо анх удаа бизнес форум зохиогдож, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилуулсан бол Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд “Тажикистаны соёлын өдөр”-ийн хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдав.

Хоёр улсын Их дээд сургуулиудын хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.

Монгол Улсын гадаад бодлогод Төв Азийн чиглэл маш чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Тажикистан улстай эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт бодит түншлэлийг бий болгохоор тийнхүү идэвхтэй ажиллаж байна.

Төв Азийн таван оронтой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шат нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг олон эх сурвалжаар баталгаажуулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын зах зээлийг өргөжүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сүүлийн таван жилд Төв Азийн таван оронд хийсэн төрийн айлчлал, Тажикситаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны энэ удаагийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалаар Төв Азийн таван улсын төрийн тэргүүн нар Монгол Улсад төрийн айлчлал хийж, чухамхүү Монгол Улсын Төв Азид чиглэсэн гадаад бодлого, дипломат ажиллагаа, хоёр талт харилцаа, хамтын ажиллагаа цогц, иж бүрэн болов. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

12건 · 2개 매체
중도 성향 100%
1개 매체

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

MNB - Mongolian National Broadcaster
기타

ФОТО: Тажикистан Улстай худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, спорт зэрэг 11 салбарт хамтран ажиллахаар болжээ

iKon.mn - News
중도 성향
관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Ian Martínez participa en las tres victorias de los Cavaliers en la NBA Summer League 2026

Delfino.cr - Portada

Colegio de Nutricionistas advierte sobre impacto del aumento en el costo de los alimentos

Delfino.cr - Portada

ICE rematará maquinaria para perforación de túneles y transformación de metales

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Энэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

iKon.mn - News

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

iKon.mn - News

Дэлхийн адууны өдөрт зориулсан уралдаанд түрүүлж, айрагдсан уяач, унаач хүүхдүүдийн шагналыг ирэх сард гардуулна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.