오픈뉴스백과
오늘의 이슈홈라이브뉴스ONP 브리핑
뉴스로 배우기커뮤니티회사학술과학정부용어사전피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스정부과학학술용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
관련 뉴스12건2개 미디어
MNB
iKon.mn
MNB
general
중도 성향

ФОТО: Тажикистан Улстай худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, спорт зэрэг 11 салбарт хамтран ажиллахаар болжээ

iKon.mn - News

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нарын албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Э.Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлов.

Ерөнхийлөгч Э.Рахмон халуун дотноор хүлээн авч буй Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн.

Мөн дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг өндөр үнэлж, цаашид харилцааг шинэ агуулгаар баяжуулан, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс нь Төв Азийн орнуудтай, тэр дундаа Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг дурдав.

Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр  Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буй.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистан Улсын “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, логистик, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг онцолж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалийг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна.

Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломж бүрдүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран ажиллахаар боллоо.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ.

Хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохирлоо.

Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэ оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулах “КАРЕК” хөтөлбөрийн Сайд нарын уулзалт нь бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурь бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцолж, уг уулзалтад тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.

Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны Бизнес дугуй ширээний уулзалт зохион байгуулсан нь бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулж,  Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан зах зээлдээ нийлүүлж эхлэхээр тохиролцлоо.

Төрийн тэргүүн нар Тажикистаны “Feel the friendship” брэндийг “Go Mongolia” брэндтэй уялдуулан аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, биеийн тамир, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг харилцан сургах, нэн ялангуяа мал аж ахуй, усны эрчим хүч, усжуулалтын чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүс нутаг болон олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тажикистан нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшаалаа.

Мөн Монгол Улсад ирэх сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д тажикистаны талыг оролцохыг дахин урилаа.

Төрийн тэргүүн нар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040”, “2030 он хүртэлх Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулах нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

ФОТО ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

11건 · 2개 매체
중도 성향 100%
1개 매체

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

MNB - Mongolian National Broadcaster
기타

ФОТО: Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг албан ёсоор угтаж авлаа

iKon.mn - News
중도 성향
관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

La responsabilidad también forma parte de lo que Costa Rica exporta

Delfino.cr - Portada

Cortando rabos

Delfino.cr - Portada

La bola quedó en nuestro campo

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Энэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

iKon.mn - News

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

iKon.mn - News

Дэлхийн адууны өдөрт зориулсан уралдаанд түрүүлж, айрагдсан уяач, унаач хүүхдүүдийн шагналыг ирэх сард гардуулна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.