Nvidia компанийн гүйцэтгэх захирлын өмсдөг савхин хүрэм дуудлага худалдаанд $960,000-аар зарагджээ
Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуаны өмсдөг хар савхин хүрмийг Баасан гарагт Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар зарахад $960,000-ын үнэ хүрсэн байна.
Энэ нь анхны тооцоолж байсан $60,000-ын үнээс 16 дахин өндөр үр дүн болохыг дуудлага худалдааг зохион байгуулсан Sotheby’s төв мэдээлжээ.
Дизайнер Том Фордын урласан уг хүрмийг авах өрсөлдөөнд 45 цуглуулагч оролцсон байна.
Женсен Хуан олон нийтийн бараг бүх арга хэмжээнд оролцохдоо хар савхин хүрэм өмсдөг нь Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобсын хүзүүтэй хар цамц, Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Закербэргийн богино ханцуйтай саарал цамцны нэгэн адил давтагдашгүй, өвөрмөц хэв маяг болон алдаршсан юм.
Тэрбээр 2021 онд Time сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдсэн гэрэл зурагтаа ч бас савхин хүрэмтэй гарч байв.
Nvidia нь хиймэл оюуны технологийн тархи болсон хагас дамжуулагч чипийг үйлдвэрлэгч бөгөөд энэ бүтээгдэхүүнийхээ асар өндөр эрэлтийн улмаас дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болж байв.
Савхин хүрмийг зарж олсон орлогыг англи хэл заах, Өрнөдийн бизнес загвар, боловсролын арга барилыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд ажилладаг Edge Institute ашгийн бус байгууллагад зориулах юм байна.
Эх сурвалж: AFP ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요