오픈뉴스백과
세계의 오늘한국의 오늘라이브둘러보기뉴스ONP 브리핑
뉴스로 배우기커뮤니티회사학술과학정부용어사전피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

세계의 오늘한국의 오늘라이브뉴스정부과학학술용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Оросын онлайн худалдааны хамгийн том компанийн агуулахууд Украины агаарын цохилтод өртөв

iKon.mn - News

Бямба гарагт Оросын онлайн худалдааны хамгийн том тоглогч болох Wildberries компанийн хоёр агуулах Украины агаарын цохилтод өртсөний улмаас найман хүн амь үрэгдэж, 62 хүн шархаджээ.

Нийслэл Москвагаас зүүн өмнө зүгт 475 км орчим зайд оршдог Тамбов хотын агуулахад долоон хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна.

Москва мужийн Электросталь хот дахь өөр нэг агуулахад нэг хүн алагдаж, 37 хүн шархаджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “олон улсын хоригт орсон нисгэгчгүй онгоц, навигацын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд шаардлагатай эд ангиудыг ханган нийлүүлэхэд ашиглагдаж байсан ложистикийн томоохон байгууламжууд”-д халдсанаа мэдэгдсэн байна.

Тэр бас Украины арми Азовын тэнгис, Хар тэнгис, Крымийн хойг дахь байнуудад агаараас цохилт өгснийг мэдээлжээ.

Сошиал орчинд тарсан зураг, бичлэгүүд агуулах шатсаны улмаас тэнгэрт асар их хар утаа тархсан байгааг харуулж байна.

Зеленский энэхүү халдлагыг “манай иргэний дэд бүтэц, хот суурин газруудад Оросын талаас довтолж” байгаагийн хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Лхагва гарагийн шөнө Украин даяар Оросын агаарын цохилтын улмаас 14 хүн алагдсан юм.

Wildberries компанийг Оросын Амазон гэж нэрлэдэг.

Forbes сэтгүүл тус компанийн зах зээлийн үнэлгээг энэ оны байдлаар $12.6 тэрбум гэж тооцоолж байв.

Wildberries компанийн гүйцэтгэх захирал, Оросын анхны эмэгтэй тэрбумтнуудын нэг Татьяна Ким өнгөрсөн шөнө компанийнх нь хувьд, бас Орос улсын хувьд “аймшигтай шөнө” болсныг мэдэгджээ.

Тамбов мужийн захирагч Евгений Первышов энэ удаагийн халдлага тус бүс нутгийн хувьд “хамгийн том, хамгийн хүнлэг бус” халдлага болсныг Телеграм хуудсаараа мэдэгдсэн байна.

Бямба гарагийн шөнө тус мужид Украины 28 дроныг унагасан тухай тэр бас мэдээлжээ. Москва мужийн захирагч Андрей Воробьев мөн нэг шөнийн дотор 48 дрон унагаснаа мэдээлсэн байна.

Сүүлийн саруудад Украины тал Оросын газрын тосны байгууламжуудыг чиглэсэн агаарын цохилтоо эрчимжүүлээд байгаа.

Энэ сарын эхээр Киевийн эрх баригчид Оросын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын 43 хувийг зогсоосноо зарлаж байв.

Эх сурвалж: BBC ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Jordan Valley and Water Authorities Discuss Developing Additional Water Sources

Jordan News

Stability in Local Gold Prices

Jordan News

Meat and Poultry Prices Drop in the First Quarter of 2026

Jordan News

iKon.mn의 다른 기사

Nvidia компанийн гүйцэтгэх захирлын өмсдөг савхин хүрэм дуудлага худалдаанд $960,000-аар зарагджээ

iKon.mn - News

Израил улс Палестинчуудыг хорьдог шоронгийнхоо харуул хамгаалалтад матруудыг ашиглахаар төлөвлөж байна

iKon.mn - News

Өчигдөр орсон борооны үеэр зам дагуу байрлуулсан автомашин дээр хашаа нурж, иргэний эд хөрөнгөд хохирол учирчээ

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.