미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

МОНАДА: Аймгуудын наадамд шөвгөрсөн 84 бөхөөс сорьц авсан. Үүнээс 11 аймаг, дүүргийн наадмын сорьцоос ямар нэгэн хориотой бодис илрээгүй

iKon.mn - News

Энэ жилийн баяр наадмын 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан юм. Тодруулбал дээрх наадамд шөвгөрсөн 84 бөхөөс сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулсныг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) мэдэгдсэн юм.

Шинжилгээний хариу үе шаттайгаар ирсэн бөгөөд

Долдугаар сарын 15-нд 68 сорьцын,

Долдугаар сарын 17-нд 3 сорьцын,

Долдугаар сарын 20-нд 4 сорьцын,

Долдугаар сарын 21-нд 3 сорьцын шинжилгээний хариу тус тус иржээ.

Нийт 78 сорьцын шинжилгээний хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд

Булган аймаг,

Дархан-Уул аймаг,

Дорноговь аймаг,

Дорнод аймаг,

Орхон аймаг,

Сэлэнгэ аймаг,

Увс аймаг,

Хөвсгөл аймаг,

Хэнтий аймаг,

Багануур дүүрэг,

Багахангай дүүрэг,

Харин үлдсэн 6 сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу гараагүйг мэдэгджээ.

Допингийн шинжилгээгээр ямар нэг хориотой бодис илрээгүй дээрх аймгийн наадамд цол авсан бөхчүүдийг албан ёсоор шинэ цолтойгоор эрэмбэд оруулсан байна. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.