“The Odyssey” киноны нээлтийн долоо хоногийн орлого $264.1 саяд хүрснийг студи нь мэдээллээ
ONP Summary
Christopher Nolan's 'The Odyssey' achieved record-breaking opening-weekend revenue of $124.5 million in North America and $264.1 million globally, the filmmaker's largest debut ever. The R-rated, nearly three-hour non-franchise mythological epic's performance exceeded industry expectations.
Найруулагч Кристофер Ноланы бүтээл “The Odyssey” киноны нээлтийн долоо хоногийн орлогын хэмжээ $264.1 саяд хүрснийг Universal Pictures студи Ням гарагт мэдээлжээ.
Үүний $124.5 сая нь АНУ, Канадын кино театруудын тасалбарын орлого байсан байна.
Хомерын бичсэн эртний Грекийн туулиас сэдэвлэсэн уг киноны Одиссей баатрын дүрд жүжигчин Мэтт Дэймон тоглосон юм.
Киноны үйл явдал нь Тройн тулааны дараа гэртээ харихаар аялж байгаа Одиссейн түүхийг өгүүлдэг.
Найруулагч Нолан үүнээс өмнө 2023 онд “Oppenheimer” киногоо гаргасан нь нэлээд амжилт олж, Оскарын шагналын хэд хэдэн төрлийг хүртэж байв.
Шинэ киноны тасалбар худалдан авагчдын тал орчим нь 18-34 насныхан байсныг Universal Pictures студийн дотоод театрын борлуулалт хариуцсан ерөнхийлөгч Жим Орр мэдээлжээ.
“The Odyssey” киног бүтээсэн зардал $250 сая юм. Нээлтийн үзвэрийн CinemaScore үнэлгээ А байсан бол Rotten Tomatoes-ийн үзэгчдийн үнэлгээ 97 хувь байжээ.
Уг бүтээл нээлтийн үзвэрийн орлогоороо дэлхий дахинд 2012 оны “The Dark Knight Rises”, 2008 оны “The Dark Knight” кинонуудын дараа гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Дээрх хоёр кино нээлтийн долоо хоногтоо тус бүр $358.5 сая, $304 саяын орлогыг дэлхийн кино театруудаас олж байжээ.
АНУ, Канадын үзэгчдийн тал орчим хувь нь уг киног сайжруулсан форматаар үзэх сонголтыг хийсэн байна. Тухайлбал нийт үзэгчдийн 23 хувь IMAX театрт үзжээ.
Үзэгчдийн зарим нь тасалбараа жилийн өмнө захиалсан бол 50 орчим кино театр зах зээлийн өндөр эрэлтийг хангахын тулд шөнө дундаас өглөөний 7:00 цагийн хооронд нэмэлт хуваарь гаргасан байна.
IMAX компанийн гүйцэтгэх захирал Ричард Гелфорд киноны тасалбарын урьдчилсан захиалгын хэмжээ $50 саяд хүрснийг түүхэн дээд үзүүлэлт гэж мэдээлжээ.
“Энэ бол олон талаараа маш сайн бүтээгдсэн, бараг төгс гэж хэлж болох кино” гэж Ноланы шинэ бүтээлийг Гелфорд магтсан байна.
Судлаачид Хомерын туульсыг Нийтийн Тооллын Өмнөх 7-8 дугаар зууны үед бүтээгдэж, тэмдэглэгдэхээсээ өмнө хүмүүсийн хооронд амаар дамжиж байсан гэж үздэг.
Ноланы кино нь Одиссей гэртээ харих замдаа бурхад, мангасууд, далайн шуурга, эмгэнэлт явдлуудтай тулгарч буй хэсгийг дүрсэлдэг байна.
Эх сурвалж: Reuters ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요