Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд аймагт авлигын гэмт хэрэг хамгийн их үйлдэгджээ

Энэ он гарсаар эхний хагас жилд үйлдэгдсэн тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Прокурорын байгууллага Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийг судалж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойлж байна.
Тухайлбал авлигын 1,464 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 76 буюу 5.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Мөрдөн байцаалт явуулсан 321 хэргийн 44 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл:
эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 111,
хахууль авах, өгөх 63,
үндэслэлгүйгээр хөрөнгөжих тав,
төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах таван хэрэг байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 238 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээг авсан байна. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요