오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

iKon.mn - News

Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргадаг “Жендерийн ялгаатай байдлын индекс”-ийн 2025 оны тайланд дэлхийн 148 орныг хамруулахад жендерийн ялгаатай байдал 68.8%-тай гарсан ба энэ хурдаар явбал салбар бүрд хүйсийн тэгш оролцоог хангахад 123 жил шаардлагатай гэж үзжээ.

Дэлхийн хэмжээнд эдийн засгийн оролцоо болон улс төрийн оролцоо нь жендерийн хамгийн их зөрүүтэй хоёр салбар юм.

Эдийн засгийн оролцоо - 61%:

Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг өссөн ч бүрэн тэгш байдалд хүрэхэд дахин 135 жил шаардлагатай гэж үзжээ. Эмэгтэйчүүд дэлхийн ажиллах хүчний 41.2%-ийг бүрдүүлж байгаа боловч компаниудын удирдах дээд албан тушаалд дөнгөж 28.8%-ийг эзэлж байна. Мөн технологи болон хиймэл оюун ухааны (AI) салбарт эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь ирээдүйн эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж буйг онцолжээ.

Улс төрийн эрх мэдэл - 22.9%:

Эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн бага хувьтай салбар нь улс төрийн салбар хэвээр байсаар байна. Энэ нь дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах, хууль тогтоох дээд түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмаг байгааг илтгэж буй бөгөөд одоогийн хурдаар эрх тэгш байдалд хүрэхэд хамгийн урт хугацаа буюу 162 жил шаардлагатай гэж үзсэн байна.

Дээрх үр дүнгээс жендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг харж болно.

Эх сурвалж: www.statista.com

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тохирлын тэмдэгт олон улсад

Сүүлийн жилүүдэд олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний хүргэж буй ажил үйлчилгээний ялгарлыг бий болгох тусгай шошго буюу тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах болсон. Тохирлын тэмдэгтийг ашиглах хамгийн гол шалгуур нь хувьцаа эзэмшигч болон удирдах албан тушаалтны 51 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.

Тохирлын тэмдэгт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох замаар бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, олон улсад гаргах үүргийг гүйцэтгэдэг. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой стандарт, журамд нийцэж байгааг давхар илтгэх тул бизнесийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон нийтэд танигдах, улмаар борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг олон  давуу талыг хүртдэг.

“Women Owned” тохирлын тэмдэгт Монгол Улсад

Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсад хэрэглээнд нэвтрүүлсэн.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Women Owned” тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар ямар боломжийг олж авах вэ?

Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

Сургалт, чадавхжуулах хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах

Туршлага солилцох

Бизнес аялалд оролцох

Хамтарсан борлуулалтыг дэмжих 

Үзэсгэлэн худалдаанд оролцох

“Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлтийг тасралтгүй хүлээн авч, шалгуур хангасан бизнесүүдэд тэмдэгтийн гэрчилгээ олгох процесс үргэлжилсээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч та ч бас “Women Owned” бизнесийн эгнээнд нэгдэхийг хүсвэл дараах QR-ийг уншуулж бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

[IMO Chief Sounds Alarm Over Red Sea Attacks

Yemen Online

Trump reconstruye su muro arancelario: Costa Rica pasa ahora del 10% al 12,5%

Delfino.cr - Portada

Taiwan dad left alone after wife & 2 sons die in separate vehicular accidents over the years

Mothership - Latest

iKon.mn의 다른 기사

Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолын нэгдсэн хөтөлбөр

iKon.mn - News

Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана

iKon.mn - News

Хакүгэцүро А.Сүхбат ЖОНИДАН зиндаанд түрүүллээ

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.