Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолын нэгдсэн хөтөлбөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2026 оны хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай нуур болгон зарласан.
Энэ дагуу нуурыг тахих төрийн их ёслолыг анх удаа зохион байгуулахаар нэгдсэн хөтөлбөрийг өнөөдөр танилцуулав.
Долоодугаар сарын 31-нд "Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя" эрдэм шинжилгээний хурлаар нэгдсэн хөтөлбөр эхэлж байна. Наймдугаар сарын 1-нд 22:00 цагаас долоон бурхан одыг тахих бол наймдугаар сарын 2-ны 11:00 цагт Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол эхлэх юм.
Тахилгын ёслолыг Хатгал тосгон, нуурын зүүн эрэг, Чулуутын аманд тусгайлан бэлдсэн талбайд дэлгэцээр шууд дамжуулах үзүүлнэ.
Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요