오픈뉴스백과
오늘의 이슈홈라이브뉴스ONP 브리핑
뉴스로 배우기커뮤니티회사학술과학정부용어사전피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스정부과학학술용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

"84 хүн усанд осолдож амиа алдлаа. Жилийн жилд уламжлал болсон юм шиг осолтойг нь мэдсээр байж хариуцлагагүй хандах уу"

iKon.mn - News

Усны ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар өссөн байна.

Тодруулбал 

2025 оны мөн үед 65 осол

энэ жил 84 тохиолдол гарсан бөгөөд амь насаа алдсан хүний тоо 12 хувиа өссөнийг Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр хэллээ. 

Тэрбээр дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө. 

Усны ослын талаар "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан байна.

Шалтгаан нөхцөлөөр авч үзвэл

гол усанд сэлж байгаад 31 хувь,

автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь,

хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь,

архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь,

Хийлдэг гудас завинаас унаж гурван хувь нь осолдсон байна.

2026 он гарсаар долоодугаар сарын 20-ны байдлаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 139 хүний амь насыг авран хамгаалж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Усны ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар өссөн байна. 2025 оны мөн үед 65 осол бүртгэгджээ. Энэ жил 84 тохиолдол гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүний тоо 12 хувиа өссөн байна" гэв. 

Үргэлжлүүлэн "Усны ослын тохиолдлын тоогоор нийслэлийн дараа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгууд хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Онцгой байдлын байгууллагын судалгаагаар улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэсэн бөгөөд усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүдийн үйл ажиллагааг 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн. 

Өдөрт дунджаар онцгой байдлын 200 орчим, цагдаагийн байгууллагын 20 орчим, хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын 15 орчим, бусад байгууллагын 12, нийт 250  ажилтан, алба хаагч усны ослын эрсдэл бүхий томоохон гол мөрөн, нуурын дагуу үүрэг гүйцэтгэж, сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна.

Иргэд сонор сэрэмж, сахилга баттай байх хэрэгтэй байна.

Усны ослын 30 орчим хувь нь эцэг эхийн хараа хяналт, архидан согтууралтаас үүдэлтэй.

Нуур, гол мөрөн бүр дээр хүний хараа хүрэх 200, 300 метр зайн алслалтай газарт онцгой, цагдаагийн алба хаагчид зогсож урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй. Ингэж зогсвол манай улсын насанд хүрсэн иргэдийн тоо ч хүрэхгүй. Гагцхүү иргэдийн өөрсдийнх нь анхаарал сонор сэрэмж хариуцлага чухал.

Жилийн жилд уламжлал болсон юм шиг осолтойг нь мэдсээр байж хариуцлагагүйн улмаас өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.

Улсын Онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой. Ямар ч насны хүн утасныхаа хажуу талын хоёр кнопоо зэрэг дараад SOS руу ороход онцгойн 101, цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 шууд гарч ирнэ. Аминдаа зарлаж мэдээлсэн ч хүмүүст хүрэхгүй байгаа тул дахин мэдээлж байна" гэдгийг Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр хэллээ. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Ian Martínez participa en las tres victorias de los Cavaliers en la NBA Summer League 2026

Delfino.cr - Portada

Colegio de Nutricionistas advierte sobre impacto del aumento en el costo de los alimentos

Delfino.cr - Portada

ICE rematará maquinaria para perforación de túneles y transformación de metales

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Энэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

iKon.mn - News

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

iKon.mn - News

Дэлхийн адууны өдөрт зориулсан уралдаанд түрүүлж, айрагдсан уяач, унаач хүүхдүүдийн шагналыг ирэх сард гардуулна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.