ЦУОШГ: Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулст жилд хамгийн олон буюу 56-59 өдөр аянга цахилгаантай байдаг

Хүний ам нас, агаарын тээвэр, холбоо болон эрчим хүчний шугам сүлжээ, өндрийн барилга байгууламжид ихээхэн нөлөөлдөг цаг агаарын аюултай үзэгдлийн нэг нь аянга цахилгааны талаар цаг уурын байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
Аянга цахилгаантай өдрийн тоо нутаг орноор жигд бус тархсан нь тухайн газар орны онцлог байдал, агаарын чийгшил, ургамал бүрхэвчийн зүй тогтолтой уялдаатай байдаг аж. Тухайлбал уулархаг орон нутагт гадаргын жигд бус халалтаас болж үүсэх температурын ялгаа их, уулзүйн босоо урсгал идэвхтэй, агаар чийглэг байдаг зэрэг нь аянга цахилгаан үүсэхэд тохиромжтой нөлөөлөх учир тэнд аянга цахилгааны давтагдал их байдаг байна.
Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулст аянга цахилгаан жилд хамгийн олон 56-59 өдөр,
Орхон-Сэлэнгийн сав газар, Монгол Алтайн нуруу зэрэг газраар зарим жил 40-50,
Дорнод Монголын тал, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруунд 30-40 өдөр,
говь нутгаар уг үзэгдэл 30 хүрэхгүй тохиолдолтой байна.
ЦУОШГ ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요