미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

"₮14.5 тэрбумаар баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 80 хувьтай байна"

iKon.mn - News

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 80 хувьд хүрчээ.

Сургуулийн барилгыг дөрвөн жилийн хугацаанд буюу 2022-2026 онд барьж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн төсвөөс ₮14.5 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Тус сургууль нь нийт 6753.0 м.кв талбай бүхий гурван блок барилгаас бүрдэнэ.

А блок – 38.4х15.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;

Б блок – 15.0х21.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;

В блок – 18.4х40.6 метр болон 30.0х18.0 метр хэмжээтэй хэсгүүдээс бүрдэх, зоорьгүй, 3 давхар барилга.

Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж, энэ онд бүрэн дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Барилга угсралтын ажлыг "Хөшиг-Уул" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа аж. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.