미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Б.Оюутболд: Тусгай зөвшөөрөлгүй этгээдүүд техник хэрэгсэл ашиглаж хууль бусаар ашигт малтмал олборлож буй үйлдлийг илрүүлсэн

iKon.mn - News

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зарим онцлог гэмт хэрэг болон цахим орчинд нийтлэгдээд буй мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт гарч буй ашиг малтмал олборлохтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Оюутболд "Сэлэнгэ аймгийн Ерөө сум бол хүн ам, газар нутгийн хувьд нэлээд том. Нийт газар нутгийн 70 орчим хувь нь уул, устай, бартаа гүвээ ихтэй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглах болон хайгуулын зөвшөөрөлтэй олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. 

2026 оны зургаадугаар сард Ерөнхий сайдаас хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг нөхөн сэргээлт хийсэн эсэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх албан даалгавар гарсан. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдаас цагдаагийн байгууллагад аливаа онцлог анхаарал татсан гэмт хэргийг илрүүлэх урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр үүрэг өгсөн. Энэ хүрээнд Сэлэнгэ, Төв, Булган аймагт онцгойлон анхаарах чиглэлээр үүрэг өгсөн бөгөөд баярын амралтын өдрүүдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр нэлээд арга хэмжээ зохион байгуулсан. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дээр гэхэд тусгайлан 15 үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтыг хийсэн. Ерөө сум, Бугант тосгон зэрэг газарт хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг нэлээд бүртгэгддэг. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 70 орчим хувь нь хууль бусаар ашигт малтмал олгох гэмт хэрэг байдаг. Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй ч талбайн хэмжээ хэтрүүлсэн, нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал хууль бусаар олборлосон, ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшээгүй этгээдүүд техник хэрэгсэл ашиглаж хууль бусаар ашигт малтмал олборлож буй үйлдлийг илрүүлсэн. 

Долоодугаар сарын 1-нээс 16-ныг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр дээр хяналт шалгалт хийсний үр дүнд нийт 34 хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага гомдол мэдээлэл бүртгэгдэж, газар дээр нь таслан зогсоосон.

Хамгийн их техник хэрэгсэл ашиглагдаж байгаа цэгүүд бол Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Булган аймгийн Бүрэгхангай нутаг дэвсгэрүүдэд байдаг. Хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох, ан амьтан агнах гэмт хэрэгтэй тэмцэхэд ганцхан экологийн цагдаа бус байгаль хамгаалагч, улсын байцаагч нартай хамтарч ажилладаг. Хамгийн гол үүрэгтэй зүйл бол тухайн орон нутгийн иргэдийн мэдээлэл, санал шүүмж бидэнд чухал ач холбогдолтой" гэв. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.