Монголын Үндэсний Спортын зуны VIII наадам Хүй долоон худагт болно
Засгийн газрын тогтоолоор дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг үндэсний спортын хамгийн том наадам энэ жил болно.
Тодруулбал долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ныг дуустал Хүй долоон худагт шилдгүүдээ тодруулах юм. Сонирхуулахад Монголын Үндэсний спортын өвлийн наадам өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Хандгайт мөсөн гулгуурын талбайд болж байсан билээ.
Монголын Үндэсний Спортын Хороо (МҮСХ)-ноос зохион байгуулагдаг тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн тамирчид үндэсний спортын төрлөөр өрсөлдөнө.
Дөрвөн жилийн өмнөх Зуны их наадамд 13 спортын төрлөөр хүч чадлаа сорьж байсан юм. Үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгдэж байв. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요