미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

GALAXY UNPACKED: Galaxy эвхэгддэг утасны шинэ эринийг эхлүүлнэ

iKon.mn - News
GALAXY UNPACKED: Galaxy эвхэгддэг утасны шинэ эринийг эхлүүлнэ

“Samsung”-ийн үнэнч хэрэглэгчид төдийгүй гар утасны технологийн дэвшлийг чих тавин хүлээдэг дэлхийн хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг GALAXY UNPACKED хоёрхон хоногийн дараа ээлжит сюрпризүүдээ дэлгэх гэж байна.

Ухаалаг утасны зах зээлд шинэ бүтээгдэхүүнээс илүүтэй шинэ хэрэглээний соёлыг бүтээж ирсэн “Samsung” долоо дугаар сарын 22-нд Монголын цагаар 21:00 цагт дараагийн том нээлтээ дэлхий дахинаа танилцуулахад бэлэн болжээ. Яг энэ цагт Galaxy Unpacked арга хэмжээг Samsung.com, Samsung Newsroom болон “Samsung”-ийн албан ёсны YouTube сувгаар дэлхийн хэрэглэгчид нэгэн зэрэг шууд үзэх боломжтой.

“Samsung” шинэ бүтээгдэхүүнийхээ нэр, техникийн бүх үзүүлэлтийг хараахан зарлаагүй ч эвхэгддэг ухаалаг утасны ангиллыг тодорхойлж ирсэн Galaxy цувралын дараагийн үеийг танилцуулахаа албан ёсоор мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, технологийн ертөнцийн анхаарал Galaxy Z цувралын шинэ Fold болон Flip загварууд ямар өөрчлөлт авчрах вэ гэдэгт төвлөрөн хүлээж байна.

“Samsung”-ийн эвхэгддэг дэлгэцийг анх хэрэглэгчид сонирхол татах туршилтын технологи мэтээр болгоомжтой хандаж байсан бол өдгөө энэ технологи аль хэдийн өдөр тутмын ажил, харилцаа, бүтээлч хэрэглээнд зориулагдсан бие даасан ангилал болгон хөгжөөд байгаа билээ. Том дэлгэцээ ном шиг дэлгэн олон ажлыг зэрэг гүйцэтгэх Fold, авсаархан хэмжээнд эвхэгдэн халаасанд багтах Flip загварууд ухаалаг утас заавал нэг хэвийн хавтгай биетэй байх албагүйг дэлхий дахинаа батлан харуулсан.

Тэгвэл хиймэл оюун ухаан бидний амьдралын салшгүй нэг хэсэг болоод байгаа энэ шинэ цагийн хэрэглэгчид содон гоё харагдахаас илүүтэй хөдөлмөрийг хөнгөвчлөх, хүсэл сонирхлыг таамаглаж чадах үсрэнгүй дэвшилт бүхий бүтээгдэхүүнийг шаардаж байна. Товчхондоо эвхэгддэг утас нимгэн, хөнгөн байхын зэрэгцээ өдөр тутмын ачааллыг даахуйц бат бөх, нэг гараар ашиглахад эвтэйхэн, дэлгэсэн үедээ ажил, контент, бүтээлч хэрэглээний том орон зайг нөхөх хэрэгтэй болж байгаа. Тийм ч учраас энэ удаагийн Unpacked томоохон арга хэмжээний үеэр Samsung эвхэгддэг төхөөрөмжийн хэлбэрийг төдийгүй түүнийг ашиглах туршлагыг хэрхэн шинэчилснээ харуулах хүлээлт үүсээд байна.

2026 оны эхний Galaxy Unpacked-аар танилцуулсан Galaxy S26 цуврал хиймэл оюун ухааныг тусдаа хэдэн функцийн цуглуулга бус, хэрэглэгчийн зорилгыг ойлгож, дараагийн үйлдлийг санал болгодог, бүтээмжийг хэд дахин нэмсэн, илүү сайн хувийн туслах болгоход чиглэсэн. Galaxy S26 Ultra-д өндөр гүйцэтгэл, сайжруулсан камер, илүү хурдан AI боловсруулалт, мэдээллийг бусдын харцнаас хамгаалах Privacy Display зэрэг шинэчлэлүүдийг нэгтгэсэн нь Samsung-ийн дараагийн хөгжлийн чиглэлийг тодорхой харуулсан билээ.

Тэгвэл одоо энэхүү ухаалаг туршлагыг эвхэгддэг гар утасны өвөрмөц хэлбэртэй хэрхэн уялдуулах нь өндөр хүлээлт үүсгэж байна.

“Samsung” дараагийн үеийн Galaxy төхөөрөмжүүдийг дасан зохицоход илүү сайн туршлага болох бөгөөд хиймэл оюун ухааны эринд шинэ жишиг тогтоох, хувийн туслах байж чадна гэдгийг онцолжээ. Энэ нь шинээр танилцуулах гар утасны загварууд илүү хурдан чип, сайн камер, том дэлгэцээр өрсөлдөхгүйг илтгэж байна. Харин хэрэглэгчийн хүсэлтийг ойлгож, хэд хэдэн алхамт ажлыг хялбарчилж, шаардлагатай мэдээллийг зөв мөчид гаргаж ирдэг бодит туслах болж хөгжиж буйг илүү тодотгож байна гэж үзэж болохоор байгаа юм.

Эвхэгддэг гар утасны технологийг нэвтрүүлсний хамгийн том давуу тал нь дэлгэцийн хэмжээ төдийгүй нөхцөл байдал бүрд өөр хэлбэрээр ашиглагдах уян хатан хэрэглээ юм. Хаалттай үедээ авсаархан утас, дэлгэсэн үедээ ажиллах талбар, хагас нугалсан үедээ камерын суурь, эсвэл контент үзэх дэлгэц болж хувирна гэдгийг тоочих нь илүүц биз ээ. Энэ бүхнээс гадна хэрэглэгчийн дадал, зорилгыг ойлгох Galaxy AI нэмэгдэж байгаагаараа ухаалаг утасны хэрэглээ дахин нэг шат ахиж, дахин шинэ соёлыг түгээх хүлээлттэй байна.

“Samsung”-ийн шинэ хэлбэр, шинэ шийдэл, шинэ соёлтой хэрхэн танилцах вэ?

Galaxy Unpacked арга хэмжээний дэлхийн нээлтийн шууд дамжуулалтыг Монголын цагаар 2026 оны долоодугаар сарын 22-ны 21:00 цагаас www.facebook.com/SamsungMongolia албан ёсны хуудас болон www.samsung.com/mn/ холбоосоор үзээрэй. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.