СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 13 иргэн амиа алдлаа
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын албаны хэмжээнд долоодугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч, 194 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос 39 хүний амь насыг аварч, 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 66 нь объектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 23 нь усны осол, 19 нь үер, 11 нь ус, шавар суусан, 22 нь бусад (газар хөдлөлт, салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн осол) ослын дуудлага эзэлж байна.
Энэ хугацаанд аюулт үзэгдэл ослын улмаас буюу усны ослоор 13, объектын гал түймэрт 2, зам тээврийн осолд 1, өндрөөс унах осолд 1, бусад ахуйн осолд 2 буюу нийт 19 хүн амь насаа алдсаны 3 нь хүүхэд байна. Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд нийслэлийн 3 дүүрэг, 6 аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдлоор 13 хүн (том хүн 11, хүүхэд 2) амь насаа алдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон 3 иргэний эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요