오픈뉴스백과
세계의 오늘한국의 오늘라이브둘러보기뉴스ONP 브리핑
뉴스로 배우기커뮤니티회사학술과학정부용어사전피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

세계의 오늘한국의 오늘라이브뉴스정부과학학술용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

세계의 오늘
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Ливаны талаар миний мэдэмхийрэл

iKon.mn - News
Ливаны талаар миний мэдэмхийрэл

Монголдоо Ойрхи Дорнод судлалын үндсийг тавигчдын нэг гэдэгтээ эрэмшээд мэдэмхийрээд байгаа хэрэг

Бас Монгол-Ливаны харилцаанд мөр гаргасандаа тэгж мэдэмхийрээд байгаа хэрэг

Зөрчлийн уг сурвалжийг яг л олж хараад хэлээд байна л даа

Төрийн буянд миний бие 2008-2012 онд Монгол Улсаас АБНЕУ-д Элчин сайдаар ажиллахдаа Кувейт Улс (2009-2010 он), Саудын Арабын Хаант Улс (2009-2014 он), Лалын Бүгд Найрамдах Иран Улсад (2012-2015 он) хавсран сууж, Иордан, Ливаныг хавсран хариуцах Элчин сайдаар ажиллаж байсан.

Гарчигт нэр заасан улсын тухайд “Сэтгэлд дотно үлдсэн Ливан орон”, “Элчин сайдын тэмдэглэл” гээд нийтлэл, замын тэмдэглэл бичиж уншигчдад хүргэсний сацуу Арабын хаврын тухай хоёр боть номдоо хөндөн бичсэн. Одоо судалж, дүн шинжилгээ хийж, судалгааны өгүүлэл ба нийтлэл бичсээр байна. Подкаст, ТВ-ийн ярилцлагууд ч хэд хэд бий.

Ливанд ганц л зовлон байна, цөөхүүлхнээ атлаа 18 шашин ба шашны урсгалтайдаа биш шүү! Тэр олон урсгалуудаас ганц нь л (исламын шашны шиит урсгал) өмнөд хөршөө хүн ардтай нь устгах үгүй хийх хүсэлд автсан, нам нь тийм мөрийн хөтөлбөртэй. Бусад нь Израильтайгаа эвлэрсэн, хүлээн зөвшөөрсөн.

Энэ тухай хоёр чихээрээ сонсож хуучилж явснаа эргэж дурсъя. Намайг эхний удаа 2009 онд очиход тус улсын Аялал жуулчлалын сайд Фади Аббуд, Соёлын сайд Салим Варди нар хүлээн авч уулзсан. Бейрутын араб их сургууль 50 жилийн ойн баяртаа урьсан. Ливаны нэр хүндтэй энэ их сургуулийн зочноор Египетийн боловсролын сайд, Ливаны Боловсрол ба дээд боловсролын сайд бид гурав уригдан оролцсон нь миний хувьд ховорхон завшаан байлаа.

Намайг Засгийн газрын хоёр сайд нь хүлээн авч, нэг нь бүр үдийн зоогтоо урьсныг би Египеттэй харьцуулаад гадаадын зочдыг шашны шалтгаанаар чирэгдүүлдэггүй, бас жижиг улс жижиг улсаа ойлгож дэмжинэ гэдгийнх нь ч илэрхийлэл байсан болов уу гэж бодож байлаа.

Ливан, Монгол нь хоёул хоёр том хөрштэй, геополитикийн адил нөхцөл байршилтай, хоёул ардчиллын зам сонгосон, хоёул парламентын засаглалтай, хүн амын тоо нь адилавтар байгаа нь хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ихээхэн дөхөмтэй хэмээн тэд ярианыхаа эхэнд тэмдэглэж байлаа. Цаашаа. Тэд шууд л ярьж байв. Шашнаас үүдсэн арван хэдэн жилийн иргэний дайны дараа улсаа бүтээн байгуулж байна, нэг л болохгүй “шашин” бий гэж. Иргэний дайны дараа ямар зохицолд хүрсэн бэ гэдгээ их л учир утгатай, төгс төгөлдөр тайлбарлана лээ.

Ливаны улс төрийн систем гэж ертөнцөд байхгүй өвөрмөц. Ямар нэг эрх зүйн баримт бичигт хуульчлан зааж өгөөгүй атлаа тус орны Ерөнхийлөгч нь заавал христосын маронит-католик шашинтан, Ерөнхий сайд нь заавал лалын суннит, Парламентын спикер нь заавал лалын шиит байх ёстой. Төрийн гурван өндөрлөгөө ингэж хуваадаг юм байж гэтэл цаашаа бүр нарийсгасан шашны хуваарилалт хийжээ. Парламент буюу Ассамблей нь 128 гишүүнтэй, 5 жилээр ард түмнээсээ шууд сонгогддог ба яг тэнцүү 64:64 байхаар лал ба христос гэж хуваажээ. Тэр 64 дотроо бас эхийг нь эцээхгүй байхаар тооцсон. Лалын 64 суудлыг дотор нь: 27 суннит, 27 шиит, 8 друз, 2 алавит гэж хуваарилсан ба загалмайн шашны 64 нь: 34 маронит-католик, 14 грек үнэн алдартан, 8 грек католик, 5 армян үнэн алдартан, нэг армян католик, нэг протестант, цаана нь нэг христосын шашинтан хэн ч байж болохоор зохицуулжээ.

Энд улс төрийн карьер, ардчилалд оруулсан хувь нэмэр, хувь хүний нэр хүнд гол бус ямар шашны төлөөлөл вэ гэдгээрээ сонгогдох тул ардчиллын зарчмын эсрэг ч юм шиг. Гэхдээ үүнээс өөр гарц байхгүй гэцгээж байна. Тэнд лал, христосоороо Засгийн газрын яамдыг хуваан авч захирна. Хэрэв сайд нь христос байвал дэд сайд нь заавал мусульман байна.

2010 онд Н.Энхбаяр даргыг хүү Батшугарынх нь хамт Ливанд айлчлуулж Монгол-Ливаны харилцааны шинэ хуудас нээхийг зорьсон. Биднийг Ливаны Дэвшилт социалист намын (зүүн төвийн) дарга нэрт улс төрч Валид Жумблатт (Социалист Интернационалын дэд ерөнхийлөгч байхдаа тухайн үеийн МАХН-ыг элсүүлэхэд хувь нэмрээ оруулсан), Фалангист Катаиб намын (барууны) лидер Ерөнхийлөгч асан Амин Пьер Жмайель (1982-1988 онд Ерөнхийлөгч), Ливаны цэргийн нэрт жанжин Ерөнхийлөгч асан Эмиль Лахуд (1998—2007 онд Ерөнхийлөгч) нар хүлээн авч уулзан, Монгол Улсын түүх, соёл, шашин, өнөөгийн хөгжлийн тухай сонирхож, Ливаны дотоод улс төрийн амьдрал, олон шашны тухай танилцуулж, бүр нотлож дэлгэрэнгүй яриа өрнүүлж байв.

Тэр олон шашнаас нь шалтгаалаад Ливанд улс төрийн онцгой систем үйлчилж байна гэцгээх ба В.Жумблатт нь лалын друз, А.П.Жмайель нь христосын маронит, Э.Лахуд нь мөн маронит байж таарсан. Тэд бол иргэний дайны үед жинхэнэ хат суусан улс төрчид хэмээн нийгэмдээ хүндлэгддэг хүмүүс байсан ба Валид Жумблаттын эцэг Камаль нь иргэний дайнд амиа зольсон, Амин Жмайелийн хүү нь (төрийн сайд) буудуулж алуулсан, генерал Лахуд нь ливаны тарж бутарсан, нам шашнуудад хуваагдсан армийг нэгтгэж Үндэсний нэг зэвсэгт хүчин болгосон түүхэн гавьяатай. Гэм нь Үндэсний зэвсэгт хүчнээс гадна одоо Хезболлагийн маш том арми эх орон дотроо байж байна.

Хоёр айлчлалын явцад надад нэгэн сонин зүйл ажиглагдсан. Юу гэвэл энэ олон шашинтнууд нь өөр хоорондоо гэр бүл, ах дүүсийн огтын холбоогүй, ерөөсөө харь үндсэнтэн лугаа хөндийвтөр. Миний найзалсан ливанчууд ихэнхи нь христосын шашинтнууд, тэдний яриагаар бол тэд өөрсдөө суннит шиитүүдтэй нэг их сүжрээд байдаггүй, үр хүүхдээ хамт нэг сургуульд суулгадаггүй, ураг барилддаггүй. Шиитүүдийн тухайд бол бүр тэс хөндлөн. Харин лалын друзуудтэйгээ бол гэмгүй, тэд нь ч үндсэндээ европжсон. Лав В.Жумблаттыг мусульман гэдгийг гаднаас нь хараад таньшгүй.

Гаднаас нь хөндлөнгийн хүний нүдээр харсан бас нэг ажиглалт байна. Бейрут дэх христосын хороолол нь цэвэр цэмцгэр, ерөөсөө л европын хот гэхээр, харин лалын хорооллууд нь дорнын шинжээ хадгалсан, шашны мөргөлийн дуу орчноор нэг хадсан, Каирын боргил хорооллыг санагдуулна. Өмнөд Бейрут нь шиит шашинтны хорооллоор чигжсэн, тийшээ хуруугаараа заан “Энэ бол Хезболлагийн хороолол” гэж тавлан хоцрогдсон, бүдүүлгийг нь дуудаж байхыг хоёр нүдээрээ харж чихээрээ сонсоод анхандаа их гайхдаг байв.

2011 онд миний бие Бейрутэд тус улсын Ерөнхийлөгч Мишель Сулеймантай уулзахаар уригдан очив. Очсон даруйд хөтөлбөр өөрчлөгдөж түүний бие төлөөлөгч бөгөөд төрсөн дүү, нэртэй хуульч, Бекаа мужийн болон Маунт Ливан дүүргийн засаг дарга улс төрч Антоне Сулейман хүлээн авч уулзаж зочлов. Тэндээ Маунт Ливан дүүргийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан манай үндэсний баяр-Ардын хувьсгалын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож байв. Мэдээж хоёр орны харилцаа, дээр нь олон шашин бүхий Ливан орны тухай яриа хөөрөө хангалттай өрнөсөн дөө.

Энэ бүхнээс дүгнэлт маягийн хэдэн санаа буулгая. Яагаад мэдэмхийрээд байна вэ гэдэгтээ. 1948 онд Израиль Улс байгуулагдахад Арабын 5 улс устгахаар халдан түрэмгийлсэн анхдугаар дайн 15 сар үргэлжлэн гал зогсоосноос хойш өнөөдрийг хүртэл Ливан улс гал зогсоосон хэлэлцээрээ зөрчөөгүй. Харин хэн зөрчиж байна вэ? 1982 он. Аль 1970 онд Иорданаас хөөгдөж гарсан Палестины Чөлөөлөх Байгууллагын (ПЧБ) зэвсэгт отрядууд Өмнөд Ливанд очиж бүгэн тэндээсээ Израилийг устгах террорист халдлага үйлдсэнээс 1982 ондоо Израиль-Палестин хоёр Ливанд байлджээ. Ливанд иргэний дайн дэгдээд ид дундаа явж байсан үеийг далимдуулан ПЧБ-ын орыг Хезболла (Аллахын Нам) гэх ираны прокси хүчин залган авч өнөөг хүртэл Израильтай байлдаж байна. Иран маягийн шиитийн шашны ЛБНУ байгуулах зорилго бүхий цэрэгжсэн улс төрийн энэ намыг яг тэр 1982 онд нь Тегеранаас байгуулж өгсөн ба 1985 онд анхны манифест-дүрмээ батлахдаа түүндээ баримтлах үзэл суртлаа тусгасан. Түүнд нь Жүүдийн улс оршин тогтнох эрхгүй, иймд Израилийг устгана, эрхэм хүндтэй Иерусалимээ чөлөөлнө, Арабын газар нутгийг эргүүлж авна гэж хатуу заажээ. Үзэл суртал нь олон янз холимог, хааш нь ч гуйвуулж болохоор. Шиизм, исламизм, фундаментализм, антисионизм, антисемитизм, антиимпериaлизм, арабын нациoнализм, жихадизм, хомейнизм гээд явж өгнө.

Улсаа бүтээн байгуулж байна, нэг л болохгүй “шашин” бий гэж Ливаны улс төрчид, сайд нар бидэнд яриад байсан нь энэ Хезболла. Хезболлагийн гишүүдэд эх орон гэж үгүй, ариун дагшин шүтээн, мөнхийн мөрөөдөл нь ШИИЗМ л байна. Одоо Ливаны Засгийн газар, Ливаны арми, шиитээс бусад шашинтай ливанчууд бүгд эднийгээ яаж ч чадахгүй дотроо тэлчлэн байна. Бүхэл бүтэн нэг цул үндэстэн гэхэд даан ч харамсалтай яа! Израиль нь сөнөж өгөхгүйгээс хойш байлдаад л байж дээ.

Өнөө цагийн үнэн! Хөндөж буй сэдэвт хамаатай мэдээлэл, дүгнэлт. Ливан улс Цагаан ордны (Д.Трамп) толгойн өвчин болсоор байна. Хезболлаг яах вэ гэдэгт Вашингтон, Иерусалим, Бейрутэд тархиа гашилгана. Суннит, друз гэхчлэн мусульманчууд нь тэдэндээ буугаад өгчихсөн, христианчууд нь дайснаа гэж үздэг ч Ливаны Засгийн газрын цэрэг Хезболлаг яаж ч чаддаггүй, ядаж байхад Ливаны хүн амын доторхи шиит шашинтнууд өсөөд байдаг, алуулж барагддаггүй их цэрэгтэй, хүн ам нь байнга өснө, шиит бүсгүйчүүд бүгд “алдарт эх” болцгоосон, хүн амынхаа бараг 50%-д хүрэх дөхөж байна. Олон хүүхэд төрүүлэхийг Тегеранаас өөгшүүлж, Хезболла хатуу шаарддаг.

Ийм цаг үед Б.Нетаньяхугийн шинэхэн мэдэгдэл анхаарал татлаа. Ливаны өмнөд нутгийн христианчууд Израилийн өмгөөлөлд орох хүсэлтэй, Хезболлатай хэзээ ч нэг дор, нэг эх оронд зэрэгцэн оршиж чадахгүй хэмээн хүсэлт гаргасан, зарим нь газар нутагтайгаа тосгон суурингаараа Израильд сайн дураараа аннекслагдах (хавсарган нэгтгэх) санал тавьж гэнээ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Dos Pinos ofrecerá vacantes en ferias de empleo de Belén y Alajuela durante julio

Delfino.cr - Portada

Municipalidad de Desamparados abre audiciones para integrar su banda de marcha

Delfino.cr - Portada

Costa Rica presenta instrumento de adhesión al DEPA y avanza hacia su incorporación al acuerdo de economía digital

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймагт гарсан зам тээврийн ослын улмаас 35 настай эмэгтэй болон хоёр хүүхэд амиа алдлаа

iKon.mn - News

Албан тушаалаа ашиглан Трампын хэлэх үгэн дээр бооцоо тавьж, $90,000 хожсон операторыг шалгаж эхэлжээ

iKon.mn - News

Лионел Месси нялх багад нь өөрийн тэвэрч байсан Испанийн залуу одтой дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөх гэж байна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.