Наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор 22 хүн амь насаа алдаж, 87 хүн гэмтсэн байна
Баяр наадмын амралт буюу долоодугаар сарын 9-18-ны хооронд зам тээврийн 1,855 осол бүртгэгджээ.
Үүний улмаас 22 хүний амь нас хохирч, 87 хүн гэмтсэн байна.
Ослын нөхцөл байдлын талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Цагдаагийн байгууллага баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Орон нутгийн замд цагийн менежмент болон байнгын постоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Энэ өдрүүдэд алба хаагчид нийт 18,000 зөрчлийг илрүүлж ажилласан. Тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцсон зөрчил давамгайлж байлаа.
Өгсүүр, огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, үргэлжилсэн цагаан шугамтай хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээр зам тээврийн осол гэмтэл гарч байна" гэлээ. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요