Хараа, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-10 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшнийг 5 см давсан байна
2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугийн Балж, Хангай нурууны араас усжих Орхон /Сухбаатар сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-30 см нэмэгдсэн талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хараа /Дархан хот/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшнийг 5-10 см, Туул / Лүн сум / гол үерийн аюултай түвшнийг 5 см давсан байдалтай элбэг устай хэвээр байгаа юм байна.
Маргааш буюу 22-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요