ФОТО: Д.Сүхбаатарын талбайд шатар сонирхогчдод зориулсан өдөрлөг боллоо
Өнөөдөр буюу долдугаар сарын 20-ны өдөр Олон Улсын Шатрын Өдөрт зориулсан өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тэртээ 1924 оны энэ өдөр Олон Улсын Шатрын Холбоо (FIDE) байгуулагдсан учир онцлон тэмдэглэдэг байна.
Хожим буюу 1966 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-д шатрыг бүртгүүлсэн цагаас хойш албан бусаар энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Эх сурвалжийн тэмдэглэснээр 2013 онд дэлхийн 178 оронд уг өдрийг ямар нэг байдлаар тэмдэглэж байгааг дурдсан байдаг.
Харин 2019 оноос хойш албан ёсоор Олон Улсын Шатрын Өдөр хэмээн зарлан тэмдэглэх болжээ.
Тэгвэл энэ өдөрт зориулан Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 16:00 цаг хүртэл шатрын өдөрлөг зохион байгуулсан юм. Шатар сонирхогчид уг өдөрлөгөөр анхны их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Хатанбаатар, Гавьяат Дасгалжуулагч П.Жигжидсүрэн нартай уулзаж, нээлттэй блиц тэмцээнээр хоорондоо өрсөлдлөө.
ФОТО ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요