오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

오늘의 이슈
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Ц.Идэрбат: Шүлхийн вакциныг Монголдоо үйлдвэрлэж, 2027 оны намрын тарилгыг дотоодын вакцинаар хийхээр төлөвлөсөн

iKon.mn - News

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-наас өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. 

Мал аж ахуйн салбарын тухайд Монгол Улсын хэмжээнд зуншлага сайн байгаа тул малчид өөрсдийн аймаг, орон нутгаасаа хадлангаа бэлдэх юм байна. Мөн эдийн засгийн эргэлтэд нь саараар нөлөөлөгч томоохон хоёр эрсдэл болох зуд, гоц халдварт өвчнийг хэрхэн шийдэх талаарх төлөвлөгөөгөө салбарын сайд нь танилцуулав. 

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Үе үе тохиодог зудын гамшгаас болж мал аж ахуй ямар том хохирол амсдагийг мартаж болохгүй. Тухайлбал 2023-2024 оны зудаар Монгол Улс 10 гаруй сая мал буюу мөнгөн дүнгээр тооцвол 3.5 их наяд төгрөгийн хохирол амссан. 

Яамны зүгээс зудын эсрэг бэлтгэлийг аймаг, сумын нөөц гэхээс илүү малчдын оролцоонд түшиглэн хийж байна. Эхний ээлжид тавдугаар сараас эхлэн 17 аймгийн 25 суманд "Нутагтаа эзэн 100", "Нутагтаа эзэн 1,000" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь есдүгээр сарын сүүлээр харагдана. Одоогоор 25 сумын 1,000 гаруй өрх ногоон тэжээлийн тариалалтад гар бие оролцож байгаа. 2027 оны төсөвт зудын гамшгаас сэргийлэх энэхүү хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ.

Мал аж ахуйд гардаг өөр нэг тулгамдсан асуудал нь малын гоц халдварт өвчин. Үүнтэй тэмцэхгүйгээр уг салбарын эдийн засгийн эргэлт ярих боломжгүй. Мах, арьс шир авах талаар олон улсаас хүсэлт ирдэг. Гэхдээ Монгол Улс малын өвчингүй болох ёстой гэдэг ганц л шаардлага тавьж байна. Иймд бид мал эмнэлгийн тогтолцоо, санхүүжүүлэх схемийг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ хүрээнд "Эрүүл мал" аяныг зохион байгуулна.

Цаг үеийн мэдээлэл өгөхөд Монгол Улсад урьд өмнө нь гарч байгаагүй SAT1 гоц халдварт өвчин гарсны улмаас энэ оны тавдугаар сарын 25-наас хойш өнөөг хүртэл хорио цээр, устгал зэрэг олон ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 100 хувь хийгдээд, үхэр сүрэгт 14 хоногийн давтан тунг нь хийлээ. SAT1 өвчний тохиолдлыг бүрэн зогсоолоо. 

Долоодугаар сарын 25-нд Оросын Холбооны Улс(ОХУ)-аас хоёр сая тун вакцин ирнэ.

Шүлхийн вакциныг жилд хоёр удаагийн давтамжтай хийдэг. Намрын вакциныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-нд хийж дуусгана. Өмнө нь вакциныг дүн өвлөөр, мал ядарсан үед тарьдаг байсан нь вакцины чанар муудах, мал хоргодох зэрэг уялдаагүй асуудал гардаг байсан. Шүлхий өвчин гараад байгаа учир шалтгааныг олж шийдэх ёстой. Хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах ёстой. Бид жилд 50 орчим тэрбум төгрөгийг тарилга туулга хийчхээд өвчнөөсөө салахгүй байгаа нь хамгийн утгагүй асуудал. Хариуцлагагүй ажиллаж байгаа, мэргэжлийн чиг үүргээ биелүүлж чаддаггүй хоёр аймгийн мал эмнэлгийн даргыг чөлөөлнө" гэлээ.

Түүнчлэн шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх зорилгын хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-аас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудтай хамтран ажиллаж байгаа гэв.

Энэ талаар сайд Ц.Идэрбат "Биокомбинатад шүлхийн вакцин савладаг байх зорилго дэвшүүлсэн. Энэ оны аравдугаар сард туршилтын эхний тунг гаргаж авна. Зургаан сар хээрийн туршилт хийснээр 2027 оны намрын тарилгыг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар хийхээр төлөвлөж байна. Жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр гаднаас худалдаж авч байгаа вакцинуудыг дотооддоо үйлдвэрлэх бүх бололцоог хоёр хөрш орныхоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч бүрдүүлнэ" гэв. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Oficial: Costa Rica será sede de nuevo circuito regional de surf juvenil

Delfino.cr - Portada

Trump amenaza con atacar infraestructura civil iraní por cada agresión en Ormuz

Delfino.cr - Portada

La Vuelta Femenina 2026 visitará cinco provincias de Costa Rica

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

"Нийслэл хотод нийтийн тээврийн 7 автобус шөнийн цагаар иргэдэд үйлчилдэг"

iKon.mn - News

ХХААХҮЯ: Хятадаас төмс Барс зах дээр 1,400 төгрөгөөр ирээд, 1,600-1,800 төгрөгөөр худалдаалагдаж байна

iKon.mn - News

ХасБанк нээлтэй зах зээлээс хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.