ХХААХҮЯ: Хятадаас төмс Барс зах дээр 1,400 төгрөгөөр ирээд, 1,600-1,800 төгрөгөөр худалдаалагдаж байна
Энэ оны хаврын тариалалтаар улсын хэмжээнд 530 мянга гаруй га талбайд улаанбуудай, төмс, хүнсний ногоо, техникийн ургамал зэргийг тариалсан байна.
Наймдугаар сарын 20-ны үед ургацын байдлыг нэгтгэсний дараа намрын хураалтад шаардлагатай төсөв, хүний нөөцийг төлөвлөх аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Ургацын улсын комиссыг Засгийн газраас байгуулсан. Комиссоос шатах тослох материалын хангалт, зам, ургац хураалтад ажиллах хүчний асуудлыг хариуцна. Ажиллах хүчээр оюутан, цэрэг, цагдаа гээд бүхий л боломжит хувилбараар шийднэ. Гэхдээ албадлагын шинжтэй биш, ялангуяа оюутнуудад ажлын хөлсөө тохирно. Тал талдаа хичээвэл ирэх жил бид хүнсний ногоо, төмс, гурилын хангамжид санаа зовохгүй давна" гэлээ.
Харин төмс, хүнсний ногооны үнийн асуудлаар тэрбээр "Бид энэ талаар судалгаа хийхэд наадмын өмнө Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-аас Барс зах дээр төмс 1,400 төгрөгөөр ирээд 1,600-1,800 төгрөгөөр зарагдаж байсан. Гэтэл дэлгүүрт 3,500 төгрөг болчхоод байгаа. Бодит байдал нь ийм.
Долоодугаар сарын 20-ноос Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Шийрийн бригад гэж Монгол Улсад хамгийн эрт ургац гаргадаг нутгаас төмс ирж эхэлж байна. 3,500 төгрөгөөр гарч байгаа гэсэн мэдээлэл авсан.
Есдүгээр сар гараад намрын ургацын төмс, хүнсний ногоо нийлүүлэгдээд эхэлнэ. Өмнөх жилээс ахиу ургац тарьсан. Учир нь хүнсний ногоочдод хөнгөлөлттэй зээл, хямд үнээр түлш нийлүүлэх, төмсний үрийг нь хүртэл шийдэж өгөх зэргээр тариалалтыг нь дэмжсэн" гэв. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요