오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Хоёр гэргийн солилцоо

iKon.mn - News
Хоёр гэргийн солилцоо

Гайхалтай. Facebook-ээс шавийн пост ба дагалт комментуудаар нийтлэл босгоод авлаа. Эхлээд комментуудаас сонирхуулъя. Бичсэн эзэд нь хүлцээрэй: Би Та нараас будаа идчихлээ! Хөгжиж дэвжиж өгөхгүй, ядууралтайгаа зууралдсаар байгаагийн шалтгааныг шавь маань янзтай гоё, маш энгийнээр буулгажээ. Монголчуудын ТАМЫН АМЬДРАЛ!

Swap Wife World гэдэг Америк, Англи, Австралид дэлгэрсэн франчайз контент юм байна

Бидний үнэн төрх, ядуу байгаагийн цаад шалтгаан нь мөнгөндөө биш хүндээ

Маш товчоор маш том агуулга багтсан байна

Яг л бидний амьдрал юм даа. Яаж өсгөж, хүмүүжүүлсэн, хэрхэн түшиж, өндийлгөсөн гээд л

Харин хөдөөд, гэр хороололд мөнгө тараадаг нь хүнийг хүн биш, эрүүл биш болгож өөрчилдөг юм байна лээ, аймшигтай

Яг л нүднээ бууж байна. Хэдэн юм бодогдлоо

Наад нэвтрүүлэгт чинь орж аймаар тансаг айлын эхнэр болж үзэхийнсэн

Яг манай Монгол

Хэрэгтэй хэрэггүй юм ТV-ээр гаргаж байхаар иймэрхүү нийгэмд хэрэгтэй шоу нэвтрүүлгүүдийг орчуулгатай гаргаж байвал сургамжтай, хэрэгтэй юм даа

Биднээс мөнгө авдаг бүх ТВ-үүдэд иймэрхүү нэвтрүүлэг заавал хийх үүрэгтэй болгомоор байна. Тэр монгол киноныхоо цагаар

Халамж ийм л аюултай

Гайхалтай нэвтрүүлэг чирч иржээ. Олон хүнд хүрч, олон хүн үзээсэй

Манай улсын гал тогоонд хэзээ тийм эзэгтэй шиг хүн орж ирэх юм, бүү мэд дээ

Swap your wife гэдэг Америкийн нэг нэвтрүүлэг үзлээ. Нэг нь чинээлэг дундаж анги, нөгөө нь халамжийн ангийн хоёр айл эхнэрүүдээ хэсэг хугацаанд сольж, тухайн айл ямар өөрчлөлтөд орж байгааг харуулдаг контент юм байна. Эхнэрүүд нь тэр айлын эзэгтэй болж, үр хүүхэд, гэр орны ажлыг гүйцэтгэж, нөхрүүд нь ажилдаа явж, санхүүгээ шийдвэрлэнэ.

Нэг

Гэтэл ядуу айлын авгай хэт илүүдэл жинтэй, арьс үсний арчилгаа муу мөртлөө хэтэрхий их буддаг, хувцас хунар нь зүгээр драг куин, цаашаа ганган, гархи мархи нь барагдахгүй.

Тэр ирсэн айлдаа эхэндээ жаахан хөгжилтэй, инээд ханиадтай, эрх чөлөөтэй уур амьсгал бүрдүүлж, дуулж бүжиглэж, айлын нөхөр хүүхдүүдийг хөөрөлтийн байдалд оруулах боловч хоёр хонохгүй хүнс нь дуусаж, гал тогоо нь дэлбэрч, хүүхдүүд нь өмсөх цэвэрхэн хувцасгүй, ланч бокс нь зүгээр л чипс, снакс болж, сургуулиас нь хоцрооно, дугуйлангуудыг нь таслуулна.

Дөрөв хонохгүй хоол хийхгүй, гаднаас хоол захиалж иддэг болж, гэрээрээ баахан жанк фүүд идэж, хог нь хайрцаг саваар дүүрнэ.

Долоо хоноогүй байхад өрхийн зардлаа зохицуулах төсөв нь дуусаж, айлын нөхрөөс мөнгө нэхнэ. Гэр орон нь нохойн хороо, гараж сав нь замбраагүй агуулах, гадаахи газон талбай нь арзайж сарзайсан юм болж, өнөөх бүдүүн авгай өдөржин диван дээр хэвтэж, зурагт үзэж, тойруулаад попкорн, ундааны сав өрөөтэй, чипс снакс хивж хэвтэнэ.

Айлын нөхөр тэсэхээ байгаад хэдэн үг хэлэнгүүт хашхирч чарлаж хэрэлдээд, чиний өгсөн мөнгө хаанаа хүрдэг юм, хичээн өндөр цалин авч байж нарийндаа хатсан, муусайн баячууд, таануус биднийг шулдаг, дөрвүүлхнээ нийлээд төчнөөн метр кв байшинд, өчнөөн зардлаар тансаглаж байхад чинь цаана чинь бидэн шиг хэдэн мянган эгэл бор хүмүүс хоногийн хоолныхоо төлөө зовж, Та нарыг л баян байлгахын төлөө зүтгэж байна, хэтэрсэн хэрэглээнээс чинь болж байгаль дэлхий сөнөж байна, төр засаг ижил тэгш хандсангүй, бидний боломжийг булаалаа, бүх юм хуйвалдааны онол, би ядуу ч гэсэн сайхан сэтгэлтэй энэ тэр гээд байж болох бүх солиорлоор савчиж өгнө.

Хоёр

Харин ядуу айлд очсон нөгөө эхнэр эхний өдрөөсөө л тэр айлынхантай зөрчилд орно. Гэр орон нь замбараагүй, хаалга үүд нь байнга савчаад, хүүхдүүд нь дуртай үедээ орж гарна. Айлын нөхөр цагийн, эсвэл ээлжийн ажил олохгүй бол өдөржин үүднийхээ довжоон дээр пиав гударч, соошл ухаж, видео үзэж өнгөрөөнө. Гэр орон мэдээж нохой байтугай гахайн хороо, хамаг сав суулга нь түлэгдсэн, угаалтуур нь бохир аяга шаазангаар дүүрсэн, хөргөгч нь дэлбэ, хүүхдүүд нь гоёж гангалах, нэг л өдөр баяжих тухай ярихаас биш сурах, зорих тухай ойлголтгүй, эцэг хүүхэдгүй бохир үг хэллэгтэй яриатай.

Айлын эхнэр тэдэнтэй ярилцаж, дүрэм тавьж эхлэхэд тэд бүгд эсэргүүцэж, айлын нөхөр бид хүүхдүүдээ хайрладаг, тэд чөлөөт үзэл бодолтой, бид ядуу ч гэсэн амар амгалан, өөрсдийнхөөрөө амьдардаг, угаасаа шаардлагатай гэж үзвэл гэрээ цэвэрлэчихнэ, тэгээд ч тэр чинь эхнэрийн ажил, бид бол амьдрах гэж ядарч байна, зүдэрч байна, тэгэж байхад нэмээд битгий дарамтлаад бай энэ тэр гээд юу ч хүлээж авахгүй.

Нэг хоноход айлын эхнэрийн хийсэн хөдөлмөрийг хэн ч хүндлэхгүй. Энд тэнд сууж, зөвхөн пицца, шарсан тахиа захиалж, замбараагүй идэж уудаг байсан тэр айл ширээ тойрон айлын эхнэрийн хийсэн гэрийн хоолыг идэж, халуун дулаан яриа өрнүүлснийхээ дараа арай аятайхан болно. Ямар ч байсан гэртээ хараалын үг хэрэглэхгүй байхыг зөвшөөрнө.

Хоёр хоногийн дараа гэр орноо цэвэр, цэмцгэр байлгахыг хичээж, аяга тавгаа энд тэнд хаяхгүй болж, юмаа хурааж, угааж цэвэрлэж эхэлнэ.

Дөрөв хоноход хүүхдүүд нь дуртай үедээ хичээлээ тасалдаг байсан бол өглөө цагтаа босож, орой цагтаа унтаж, гэр орны хуваарьт ажлаа хийдэг болж, гадуур хооллох биш гэрээсээ ланч бокс авч явдаг болж, хичээлийн дараа айлын эзэгтэйн хамт гэр бүлээрээ өнгөрөөх цагтай, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, үзвэр үйлчилгээгээр явж, өөр хоорондоо сонирхолтой зүйлс ярьж, амьдралын учир, зорилго тэмүүллийн талаар хөөрөлдөж, эмэгтэй үргэлж тэднийг урамшуулж, зоригжуулна. Энэ бүх хугацаанд эмэгтэй эрхэмсэг байдлаа алдахгүй, цэвэрхэн эрүүл арьстай, даруу ч зохицсон дэгжин хувцастай.

Долоо хоноход тэр эхнэр айлын нөхөртэй ярьж тэр хугацаанд гарсан зардал, үлдсэн мөнгө, хүүхдүүдийн мөрөөдөл, түүнд хүрэхэд босгох төсөв, хийх ажил, яагаад мөнгө төгрөг нь хүрдэггүйг, ямар байвал дэвжиж дээшлэх боломж байгааг, эрүүл бус амьдралын хэв маягаа өөрчлөхгүй л бол яаж ч мөрөөдөөд, хичээгээд үр дүнгүй тухай ярилцана.

Энэ хугацаанд нөгөө өдөржин ялхайж хэвтдэг нөхөр ч гэр орны ажилд тусалж, гадаахи үүд, довжоогоо янзалж цэвэрлэж, үс толгойгоо хүртэл засуулж, цагийн ажлуудаа нэмж, бүүр тогтвортой, байнгын ажлын байртай болохоор хөдөлмөрийн биржд бүртгүүлнэ.

Ингээд бодохоор гэр бүлийн үнэт зүйл, эрхэм чанар л эрүүл нийгмийг бүтээдэг юм байна. Аж төрөх ёс өөрөө амьдрах соёл бөгөөд энэ нь их ухаанаас биш, харилцан хүндэтгэл, сахилга бат, хөдөлмөр зүтгэлээр л оршин тогтнодог гэдгийг яруу тодоор харуулсан нэвтрүүлэг байлаа. Сайн иргэнийг сайн ээж л бэлтгэнэ гэдэг энэ. Эргүү тэнэг малууд үйлдвэрлээд байхгүйн тул эмэгтэйчүүд минь сайн л хичээгээрэй дээ. Эрчүүдээ зөв удирд, зөв чиглүүл, зөв хамтрагч нь бай!

иргэн Цоггэрэлийн Уянга ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Trabajar más, vivir menos: la trampa de la “flexibilidad” laboral

Delfino.cr - Portada

Más de 5 mil personas beneficiadas en 5 años: kartismo apoyará la reconstrucción de La Posada del Alivio

Delfino.cr - Portada

Inder anuncia inversiones superiores a ₡525 millones para sector agropecuario en Guanacaste

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Соёмботой уулын урдуур, Хийморийн овоо–Ар Зайсан чиглэлийн шинэ авто замыг өргөтгөх ажлыг эхлүүлжээ

iKon.mn - News

ФОТО: "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ

iKon.mn - News

Хэдхэн сарын өмнө халдлагаас амьд үлдсэн Мексикийн хотын дарга буудуулж алагджээ

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.