오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Хэдхэн сарын өмнө халдлагаас амьд үлдсэн Мексикийн хотын дарга буудуулж алагджээ

iKon.mn - News

Энэ оны эхээр зэвсэгт халдлагаас амьд үлдсэн хотын дарга Лхагва гарагт Мексикийн Морелос мужийн нутаг дэвсгэрт буудуулж алагджээ.

Тэрбээр 2024 оны аравдугаар сард ерөнхийлөгч Клаудио Шэйнбаум тангараг өргөснөөс хойш алагдсан Мексикийн 14 дэх хотын дарга болж байна.

Эрх баригч зүүнтний Морена намын холбоотон Ногоон намын гишүүн Валентин Лавин Ромеро нэгдүгээр сарын сүүлээр хурдны зам дагуу оршдог шатахуун түгээх станцын дэргэд буудуулаад шархдаж байсан юм.

Энэ удаа алуурчин нийслэл Мехико хотоос холгүй оршдог Темоак хотын захиргааны байранд өдрийн цагаар нэвтэрч, Ромерогийн амийг буудаж хөнөөгөөд мотоциклоор хэргийн газраас зугтжээ.

Эрх баригчид одоогоор аллагын сэдэл, сэжигтнийг тогтоож чадаагүй байна.

Гэсэн хэдий ч Морелос мужийн прокурорын алба хэргийг бүрэн илрүүлэхийн төлөө ажиллахаа амлажээ.

2006 онд тухайн үеийн Мексикийн ерөнхийлөгч Фелипе Калдерон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн эсрэг тэмцэлд зэвсэгт хүчнийг дайчилснаас хойш тус улсад хүчирхийлэл улам даамжирч, бараг 100 хотын дарга алагдаад байна.

Хот бол Мексикийн орон нутгийн засаг захиргааны хамгийн сул хамгаалалттай хэсэг бөгөөд гэмт хэрэгтнүүд хяналтаа бэхжүүлэхийн тулд хотуудын удирдлагуудыг хамгийн түрүүнд гартаа оруулахыг хичээдэг.

Орон нутгийн хэвлэлүүд Ромерог өөрөө гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой байсан гэж мэдээлж байна.

Түүний хадам ээж хотын сангийн даамлаар ажиллах байхдаа Лос Апарисио бүлэгтэй холбоотой гэсэн үндэслэлээр 2025 оны есдүгээр сард баривчлагдаж байсан гэнэ.

Гуравдугаар сард Газар, Усыг Хамгаалах Ард Түмний Фронт хөдөлгөөнийхөн Самир Флорес, Сандра Роса Камачо Флорес нэртэй хоёр гишүүнийх нь амийг хөнөөсөн хэрэгт холбоотой гэсэн үндэслэлээр Лавин Ромерог шалгахыг мужийн эрх баригчдаас шаардаж байжээ.

Тавдугаар сард гэмт хэрэгтнүүд Темоак хотын төвд өөрсдийнх нь өрсөлдөгчийг хамгаалж буй Ромерог заналхийлсэн утгатай баннер үлдээж байв.

Мексик улсын холбооны засгийн газар хотуудын удирдлагууд болон гэмт хэргийн бүлгүүдийн сүлжээг илрүүлэх Operation Swarm нэртэй ажиллагааг гурван мужид эхлүүлсний үр дүнд 85 албан хаагчийг баривчлаад байгаа. Тэдний дунд Морелос муж багтаж байгаа юм.

Албаныхан сүүлийн нэг жилийн хугацаанд Мексикт аллагын тоо хэмжээ өмнөх оноосоо 50 орчим хувиар буурсан гэж мэдээлдэг ч  ажиглагчид бодит бууралт үүнээс хавьгүй бага байгаа гэж үздэг. Аллагаас гадна Мексик даяар одоо 130,000 гаруй хүн сураггүй алга бологсдын жагсаалтад бүртгэлтэй байдаг юм.

Эх сурвалж: AFP ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Trabajar más, vivir menos: la trampa de la “flexibilidad” laboral

Delfino.cr - Portada

Más de 5 mil personas beneficiadas en 5 años: kartismo apoyará la reconstrucción de La Posada del Alivio

Delfino.cr - Portada

Inder anuncia inversiones superiores a ₡525 millones para sector agropecuario en Guanacaste

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Соёмботой уулын урдуур, Хийморийн овоо–Ар Зайсан чиглэлийн шинэ авто замыг өргөтгөх ажлыг эхлүүлжээ

iKon.mn - News

ФОТО: "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ

iKon.mn - News

Хоёр гэргийн солилцоо

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.