Зам тээврийн ослоор 24 хүүхэд гэмтэж, гурван хүүхэд амь насаа алдав
Баяр наадмын амралтаар гарсан осол гэмтэл ба шалтгаан нөхцөлийн талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас тодрууллаа.
Энэ өдрүүдэд зам тээврийн 1,855 осол бүртгэгдсэн байна.
Хүүхэд өртөж хохирсон ослын талаар "24 хүүхэд гэмтсэн, гурван хүүхдийн амь нас хохирсон" гэдгийг ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэлсэн юм.
Орон нутгийн замд осол гарч буй шалтгаан нь:
Хурд хэтрүүлэх
Хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх
Зорчигчид хамгаалах бүс зүүгээгүй
Жолооч сайтар амраагүй байх зэрэгтэй холбоотой байна.
Жолооч, зорчигчдын нийтлэг зөрчил дутагдал:
Хол замд тэнхлэг тохиргоо нь алдагдсан тээврийн хэрэгсэлтэй явж байна.
Дугуй нь хагарахад бэлэн болсон тээврийн хэрэгсэлтэй явдаг.
Урд талдаа хоёр өвлийн дугуйтай, хойд талдаа зуны дугуйтай байна.
Цагдаад харагдах байдлаараа жолооч, урд талын зорчигч хоёр бүсээ зүүжээ. Хойноо амьдралын утга учир болсон үр хүүхдүүдээ сул чөлөөтэй хаячихсан, ор засаад өгчихсөн явж байна.
Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэг асдаггүй. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요