오픈뉴스백과
오늘의 이슈홈라이브뉴스ONP 브리핑
뉴스로 배우기커뮤니티회사학술과학정부용어사전피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스정부과학학술용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Оросоос хөнгөлөлттэй тарифаар импортлох болон тухайн улсууд руу экспортлох 367 барааны жагсаалт

iKon.mn - News

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр маргаашаас буюу 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас дараах мэдээллийг хийлээ.  

Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Цолмон дараах мэдээллийг өгөв. 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд /Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Орос/ хоорондын худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан байна. 

Үүнээс 222 нэр төрлийн бараа нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 94 хүнсний бүтээгдэхүүн, 51 эрдэс химийн бүтээгдэхүүнүүд байгаа ба 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байгаа аж. 

Худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор баталсан аргачлалаар барааг импортолж гарал үүслийн гэрчилгээг хавсаргасан тохиолдолд дөрвөн цагийн горимын баталгаажуулалтаар барааг эзэнд нь олгох  зохицуулалтыг тусгасан байна. 

Мөн түр хэлэлцээрт хамаарах 367 барааны жагсаалтыг гаалийн бүрдүүлэлтийн системд оруулж бүртгэлжүүлжээ. Ингэснээр гаалийн бүрдүүлэлт маш түргэн шуурхай явагдана гэв. Иймд бизнес эрхлэгчид бараагаа аль болох урьдчилан цахимаар мэдүүлэхийг анхааруулав. Ингэснээр барааг хилээр оруулахаасаа өмнө тухайн бараатай холбоотой мэдээллийг гаалийн систем рүү оруулснаар дөрвөн цагийн горимын хугацааг багасгах, татвараа тооцоолох хугацааг богиносгох ач холбогдолтойг санууллаа. 

Барааны гарал үүслийн гэрчилгээ болон бараан гарал үүслийн мэдүүлэг гэсэн хоёр баримтаар тарифын хөнгөлөлтийг үзүүлэх юм байна. 

Тарифын хөнгөлөлтийг үзүүлэх гол шалгуур нь:

тухайн таван улсын гарал үүсэлтэй гэдгийг нотлох бичиг баримтаар баталгаажуулсан байх ёстой. 

тухайн улсаас шууд ачигдсан байх ёстой 

гарал үүслийн гэрчилгээг 12 сарын дотор нөхөн гаргаж өгөх 

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу Бараа тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 6 оронгийн түвшинд 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг шууд тэглэх, бууруулах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, хөнгөлөлт эдлүүлэх зэрэг дөрвөн төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгасан байна.  

Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалтыг Энд-ээс үзнэ үү 

ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт  

Монгол улсаас ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 барааны жагсаалт ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Centro Cívico por la Paz de Santa Cruz celebrará la Anexión del Partido de Nicoya con agenda cultural gratuita

Delfino.cr - Portada

Fundación Mapfre abre convocatoria global de ayudas a la investigación con una dotación total de 275.000 euros

Delfino.cr - Portada

La responsabilidad también forma parte de lo que Costa Rica exporta

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Энэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

iKon.mn - News

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

iKon.mn - News

Дэлхийн адууны өдөрт зориулсан уралдаанд түрүүлж, айрагдсан уяач, унаач хүүхдүүдийн шагналыг ирэх сард гардуулна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.