"Сургууль, цэцэрлэгийн стандартыг 3-5 давхар болгон өөрчилж, өргөтгөх газаргүй сургуулиудын ачааллыг бууруулна"
Нийслэлд өндөр ачаалалтай буюу 3,000-аас дээш сурагчтай 38 сургууль байна. Иймд эдгээр сургуулийн бүтцийг өөрчлөн хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгохоор төлөвлөжээ.
Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын хүн ам өсөх хурд саарч байгаа. Үүний нөлөөлөл сургуулийн өмнөх боловсролд нөлөөлж эхэлсэн. Энэ жил гэхэд нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 16,800-аар буурч байна. Зарим байршилд цэцэрлэгийн хүүхдийн тоо цөөрлөө. Иймээс нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгүүдийг хотхоны бага сургууль болгох, хүүхэд нь цөөрсөн хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуультай хамтарна.
Бид бүтцийн зургаан өөрчлөлтийг төлөвлөсөн.
Хувийн сургуулиуд 12,800 сул орон тоо байгаа. Үүнийг хувьсах зардлаар санхүүжүүлж, хамгийн өндөр ачаалалтай байгаа байршлуудад хувийн сургуульд төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийг шилжүүлэх
3,000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулах
Нийслэлд зарим сургуулийг өргөтгөх газаргүй болж байгаа учраас 2-3 давхар гэдэг стандартыг өөрчилж, сургуулиудыг дээш нь өргөтгөнө. Стандартыг 3-5 давхар болгосноор богино хугацаанд өндөр ачааллыг бууруулж болно.
Азийн Хөгжлийн Банк болон Дэлхийн Банкны санхүүжилтээр нийслэлд 50 орчим сургуулийг шинээр зохион байгуулах, өргөтгөх ажлыг хийж байна. Онцлог нь төсвийн хөрөнгөөр бус, хувийн компаниуд эдгээр банкнаас зээл авч, газрыг нь чөлөөлсөн байршилд сургуулиа барина. Хүсвэл тухайн сургуулийнхаа менежментийг өөрөө хийж болно эсвэл төрийн хэвшилд шилжүүлж болно. Ингэснээр төр 10-15 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр түрээсэлнэ.
2030 он хүртэл үүсэж буй ачааллыг төр өөрөө шийднэ гэвэл багадаа 108 сургууль барих шаардлагатай. Үүнд 12 их наяд төгрөг хэрэгтэй. Ийм төр хувийн хэвшлийн түншлэлээр хувийн сургууль, барилгын компаниудтайгаа хамтарч ажиллана.
2008-2014 он бол төрөлт өндөртэй байсан хугацаа. Энэ үед төрсөн хүүхдүүд дунд, ахлах анги руу орсон. Гурван жил үргэлжлэх уг ачааллыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ" гэлээ.
Энэ жил хотхоны 50 бага сургууль, төрөлжсөн ахлах 15-20 сургуулийг зохион байгуулахаар төлөвлөжээ. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요