미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Энэтхэгийн боловсролын сайд албан тушаалаасаа огцорсноор “жоомнууд” тэмцлээ зогсоолоо

iKon.mn - News

Бямба гарагт Энэтхэгийн боловсролын сайд Дармендра Прадхан албан тушаалаасаа огцорсноор олон өдөр үргэлжилсэн залуусын жагсаал тэмцэл өндөрлөжээ.

Сайдыг огцруулахыг шаардсан залуус нь Жоомны Жанта Нам хэмээх хөдөлгөөний идэвхтнүүд байсан юм. Энэтхэгт үнэндээ ийм нэртэй улс төрийн нам байдаггүй. Төрийн нэг өндөр албан тушаалтан ажилгүй залуусыг “жоомнууд” гэж доромжилсны дараа энэ амьтныг бэлгэдлээ болгосон улс төрийн хөдөлгөөн бий болсон юм.

Тавдугаар сард элсэлтийн шалгалтын материал задарсан болон бусад дүрэм журам зөрчигдсөн асуудлын улмаас залуус боловсролын системийг шинэчлэхийг шаардсан тэмцлээ эхлүүлж байв.

Сайдыг огцруулахыг шаардсан жагсаал сүүлийн хэдэн долоо хоног нийслэл Дели хотод үргэлжилсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас олон арван хүн гэмтэж байлаа.

Залуусын тэмцлийг дэмжсэн Энэтхэгийн алдартай тэмцэгч Сонам Ванчук өнгөрсөн долоо хоногт 26 хоног үргэлжилсэн өлсгөлөнгөө зогсоосон. Тэрбээр цагдаа нартай мөргөлдсөн жагсагчдыг шийтгэхгүй гэсэн амлалтыг эрх баригчдаас авсны дараа өлсгөлөнгөө зогсоосныг эх сурвалжууд баталж байв.

Энэхүү тэмцэл нь 2014 оноос хойш эрх барьж буй ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрын хувьд томоохон сорилт болсон юм.

Эх сурвалж: BBC ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.