미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Солонгосын зун улам урт, улам халуун болж байгааг шинэ судалгаа харуулжээ

iKon.mn - News

Солонгосын зун улам урт, улам халуун болж байгааг Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэнгийн шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Баасан гарагт тус байгууллагаас нийтэлсэн тайланд 2016-2025 оны агаарын хэт халалт, “халуун орны шөнө” зэрэг үзэгдлийг 1973-1982 оны үеийнхтэй харьцуулсан байна.

Ингэхэд тавин жилийн өмнөхтэй харьцуулахад агаарын хэт халалт орон даяар 10-30 хоногийн өмнө эхэлдэг болж, дуусах хугацаа нь 10 орчим хоногоор хойшилсон нь харагджээ.

Хэт халалт нь агаарын температур Цельсийн 33 хэмээс дээш гарах үзэгдэл бол “халуун орны шөнө” нь шөнийн температур 25 хэмээс буухгүй байх үзэгдэл юм.

1973-1982 оны үед агаарын хэт халалтын улирал зургаадугаар сарын дундаас сүүл хүртэл хугацааны завсарт эхэлдэг байжээ.

Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд зургаадугаар сарын эхээр эхэлдэг болсон байна.

Нийслэл Сөүл хотын хувьд халалтын эхлэх дундаж хугацаа нь долдугаар сарын 19-нөөс зургаадугаар сарын 24 болж урагшилжээ.

Халууны улирлын дуусах хугацаа тавин жилийн өмнө наймдугаар сарын дунд үе байсан бол одоо наймдугаар сарын сүүлч хүрдэг болсон байна.

“Халуун орны шөнө” одоо долдугаар сарын эхэн болон дунд үеэс эхлэн ажиглагддаг болсон нь тавин жилийн өмнөхөөс 5-15 хоногоор эрт болжээ.

Дуусах хугацаа нь наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн үе болж сунасан байна.

Үүнээс гадна дээрх үзэгдлүүдийн давтамж сүүлийн тавин жилийн хугацаанд эрс нэмэгджээ.

1973-1982 оны хооронд агаарын хэт халалт нэг зун дунджаар 8.3 өдөр ажиглагддаг байсан бол сүүлийн арван жилд 18.3 болон нэмэгдсэн байна.

Нэг зун ажиглагддаг халуун орны шөнө ижил хугацаанд 4.1-ээс 12.2 болж, гурав дахин нэмэгджээ.

Эх сурвалж: Korea Times ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.