미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орно

iKon.mn - News

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулав.  

Хур тунадас:

21-нд нутгийн хойд хэсгээр,

22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

25-нд нутгийн зарим газраар,

26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус,

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +37...+42 градус,

говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус,

бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21, 22, 24-нд дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +13...+18 градус, халж өдөртөө +25...+30 градус дулаан байна. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.