АНУ-Саудын Арабын хамтарсан агаарын цохилт Ойрх Дорнодын дайны хүрээг тэллээ
ONP 요약
Iran launched a missile attack on U.S. bases in Jordan, prompting President Trump to vow a forceful response. He also said the U.S. would continue negotiations with Iran while coordinating strikes against Iran-backed militias in Iraq.
진보 성향:Iranian provocation — progressive outlets emphasize Iran's missile attack as the root cause and warn of U.S. escalation.
중도 성향:Balanced warning — moderate outlets note the threat while acknowledging ongoing negotiations.
보수 성향:American deterrence — conservative outlets highlight Trump's threat as a necessary show of strength to deter Iran.
Иракийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлгүүдийн эсрэг өчигдөр АНУ, Саудын Араб улсууд хамтарсан байлдааны ажиллагаа явуулсан нь Ойрх Дорнодын дайны хүрээг тэлсэн үйл явдал боллоо.
Ираны дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотой газруудад өгсөн хамтарсан агаарын цохилтын улмаас тэдгээрийн гишүүн 20 гаруй хүн амиа алджээ.
Саудын Араб улс удаан хугацааны турш Ойрх Дорнодын мөргөлдөөнд оролцохоос зайлсхийж байсан юм.
Өнгөрсөн хэдэн өдөр АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрт өдөр бүр явуулж байсан байлдааны ажиллагаагаа түр завсарлаад байлаа. Гэтэл Ираны тал Лхагва гарагт Йордан дахь АНУ-ын цэргийн байгууламжууд руу пуужин харваснаар түр зогсоод байсан дайны гал дахин сэргэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүний хариуд Иранд “хүчтэй цохилт” өгөхөө анхааруулсан байна.
Тэрбээр бас Иракийн нутагт явуулсан байлдааны ажиллагаагаа тус улсын засгийн газартай зөвшилцсөн гэж мэдэгдсэн ч Багдадын эрх баригчид буруушаасан мэдэгдэл гаргажээ.
Тухайлбал Иракийн ерөнхийлөгчийн хэвлэлийн алба газар нутагт нь явуулсан ажиллагааг “манай улсын тусгаар тогтнолыг илт зөрчиж, төрийн институциудыг онилсон хэрэг” гэж шүүмжилсэн юм.
Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзсан Иракийн ерөнхий сайд Али аль-Зайди өнөөдөр буюу Пүрэв гарагт Жедда хотод Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзах байснаа цуцалжээ.
Өчигдөр бас Египет улсын Газрын дундад тэнгисийн Дамиетта боомт дахь байгалийн хийн терминал нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас дэлбэрсэн байна. Нисгэгчгүй онгоц хаанаас довтолсон нь тодорхойгүй байгаа ч энэ нь Ойрх Дорнодын дайны гал Египет улсад хүрсэн анхны тохиолдол юм.
АНУ-Саудын Арабын хамтарсан цохилтын бай болсон Иракийн зэвсэгт бүлэглэл хариу арга хэмжээ авахаа амлаж, алагдсан дайчдынхаа оршуулах ёслолын үеэр “Америкт үхэл!” гэсэн уриаг хашхирч байв.
Энэ бүх үйл явдлууд хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны эсрэг эхлүүлсэн дайн Ойрх Дорнодын бүс нутагт хүрээгээ тэлж, улам бүр “урьдчилан тааварлах аргагүй” болж байгааг харуулж байна.
Эх сурвалж: Associated Press ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요
같은 사건, 다른 제목
+7
+15
+7