Б.Эрдэнэ-Очир: Геологийн төв лабораторийн уулзварыг ТЭЦ 4-тэй холбож, дөрвөн замын уулзвар болгох тул ирэх сарын 16-ныг хүртэл хэсэгчлэн хаана

Нүхэн гарцын ажилтай холбоотойгоор долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 16-ныг хүртэл Геологийн төв лабораториос урагш ТЭЦ 4-ийн авто замыг хэсэгчлэн хааж байна.
Энэ тухай ТЦА-наас "Сонгинохайрхан дүүргийн Москвагийн гудамж буюу Таван шарын уулзварыг дөрвөн замын уулзвар болгож байгаатай холбогдуулан долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Геологийн төв лабораториос урагш ТЭЦ 4 хүртэлх авто замыг хэсэгчилж хаана.
Иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөе" гэв.
Нэгдсэн төслийн Удирдлагын Газрын нүхэн гарц төслийн авто замын инженер Б.Эрдэнэ-Очир "Хоёрдугаар нүхэн гарцын байршил болох Геологийн төв лабораторийн уулзварыг Эрчим хүчний гудамж буюу иргэдийн нэрлэж заншсанаар ТЭЦ 4-ийн авто замтай холбох замын болон нүхэн гарцын ажлыг гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд Геологийн төв лабораторийн одоогийн гурван замын уулзварыг дөрвөн замын уулзвар болгох шинэчлэлтийн ажил өчигдөр(2026.07.28) эхэллээ.
Наймдугаар сарын 16-ныг хүртэл Геологийн төв лабораторийн гурван замын уулзварыг хэсэгчлэн хааж, ажлыг гүйцэтгэнэ" хэмээн мэдээллээ.
БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд байгаа юм.
Харин нийслэлийн төсвөөс "Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум, төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요