미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолтыг англи хэлээр цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж эхлэв

iKon.mn - News

Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолт, дүнгийн жагсаалтыг англи хэл дээр Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар дамжуулан цахим апостиль гэрчилгээ олгож эхэлжээ.

Тодорхойлолт, лавлагаанд цахим апостиль гэрчилгээ олгож эхэлснээр иргэд тухайн баримт бичгийг гадаад улсад ашиглах тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх болон баталгаат орчуулга хийлгэх шаардлагагүй болж, баримт бичиг баталгаажуулах үйл явцыг хялбар, шуурхай байдлаар цахимаар гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Цаашид цахим апостиль гэрчилгээ олгох боломжтой лавлагаа, тодорхойлолтын нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн баримт бичгийг олгох хэлний сонголтыг төрөлжүүлэхээр ажиллаж байгаагаа Гадаад Харилцааны Яам(ГАЯ)-ны Консулын Газраас мэдээлэв.

Иргэд цахим апостиль гэрчилгээ болон түүнд хавсаргасан лавлагаа, тодорхойлолтын үнэн зөв, хүчин төгөлдөр байдлыг цахим апостиль гэрчилгээний QR кодыг уншуулах замаар шалгах боломжтой.

Цахим Апостиль авах зааварчилгаа: ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.