Энэ оны эхний хагаст улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 55% нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн иргэд байна

Манай Улсын хилээр орсон гадаадын зорчигчид, өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээллээ.
2026 оны эхний хагас жилд 2075.4 мянган зорчигч улсын хилээр орсны 34.9 хувь нь Замын-Yүд, 25.4 хувь нь Чингис хаан, 10.4 хувь нь Гашуун сухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн, 14.3 хувь нь бусад боомтоор тус тус орсон байна.
Улсын хилээр орсон зорчигчдын 476.0 (22.9%) мянга нь гадаад улсын иргэд байгаагаас гадаад улсын иргэд 97.4 (25.7%) мянгаар тус тус нэмэгджээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 285.0 (59.9%) мянга нь эрэгтэйчүүд, 191.0 (40.1%) мянга нь эмэгтэйчүүд байна. Мөн улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 315.9 (66.4%) мянга нь 30-59 насныхан байна.
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ЗОРЧИГЧИД
Энэ оны эхний зургаан сард 417,672 жуулчин манай улсыг зорин иржээ.
ҮСХ
Мөн зорчсон хугацаагаар нь авч үзвэл:
79.4 (16.7%) мянга нь 10 хүртэл хоног,
333.3 (70.0%) мянга нь 30 хүртэл хоног,
4.6 (1.0%) мянга нь 60-аас 90 хүртэлх хоног,
58.6 (12.3%) мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 55.0 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 39.3 хувь нь Европ, 2.6 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.3 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид эзэлж байна.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 33.1 хувь нь ОХУ-ын иргэд, 33.9 хувь нь БНХАУ-ын иргэд, 11.9 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 3.0 хувь нь Япон улсын иргэд, 1.9 хувь нь ХБНГУ-ын иргэд, 16.2 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААД ЗОРЧИГЧИД, бүс нутгаар, дүнд эзлэх хувиар, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар
ҮСХ ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요