미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Капитрон банкны 2026 оны II улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан

iKon.mn - News
Капитрон банкны 2026 оны II улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан

Капитрон банк ХК нь 2026 оны II улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд танилцуулж байна. 

2026 оны II улирлын санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:

Банкны нийт актив өмнөх оны мөн үеэс 34.6%-иар өсөж, 3,359.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Нийт зээлийн багц 1,459.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.1%-иар өсөв.

Нийт депозит 2,728.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 50.2%-ийн өсөлт үзүүллээ.

Өөрийн хөрөнгө 283.7 тэрбум төгрөгт хүрч, санхүүгийн чадавхаа улам бэхжүүлэв.

Татварын дараах цэвэр ашиг 14.0 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнд активын чанарын үзүүлэлтүүд сайжирсан нь голлон нөлөөлсөн.

Тайлант хугацаанд Капитрон банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 48.3% болж, зохистой түвшнээс 23.3 нэгж хувиар давсан;

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 16.0% болж, зохистой түвшнээс 4.0 нэгж хувиар өндөр түвшинд хадгалагдсан нь банкны эрсдэл даах чадавх тогтвортой, санхүүгийн суурь үзүүлэлтүүд бат бөх байгааг илэрхийлж байна.

Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 4.9%-д хүрлээ.

Монголын банк, санхүүгийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан, 25 дахь жилийн түүхээ бүтээж буй Капитрон банк нь харилцагч төвтэй үйлчилгээ, хариуцлагатай засаглал, нийгмийн хариуцлагын манлайлал, тогтвортой өсөлтийн зарчмыг эрхэмлэн ажилласаар байна.

Банкны энэхүү амжилт, өсөлтийн замналд итгэл хүлээлгэн хамтдаа хөгжиж ирсэн нийт харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид болон эрхэм ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Өнөд дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.