Т.Ням-Очир: 6-12 дугаар ангийн 62,000 орчим багц сурах бичгийг есдүгээр сард нийлүүлнэ
2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын Яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр сурах бичгийн хангалтын талаар тодрууллаа.
Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Энэ жил зөвхөн нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаа. Хөтөлбөрөө дагаад нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг шинэчлэхээр бэлтгэлээ хангаж байна. 2-5 дугаар ангийн хувьд сүүлийн дөрвөн жилд хийгдсэн сурах бичгийн нөхөн хангалт харахад дутагдал үүсэхгүй гэсэн судалгаа гараад байна. Өмнөх хөтөлбөрөөрөө хичээллэх учраас сурах бичгүүд нь хэвээрээ байна. Шаардлага үүсвэл сургуулиуд хоорондоо, орон нутаг өөр хоорондоо сурах бичгээ шилжүүлж ашиглана.
6-12 дугаар ангид түрээсийн сурах бичиг ашигладаг. Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас хэрэгцээ шаардлагад үндэслэн 62,000 орчим багц сурах бичгийг есдүгээр сард нийлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
2023, 2024 онд сонгон шалгаруулалтаар Aplus гэдэг компани хэвлэх сурах бичгийн эрхийг авсан. Бидэнд өгсөн мэдээллээр 28,000 багц худалдаалах боломжтой сурах бичиг бий. 2019 оноос хэвлэн нийлүүлсэн 109,000 багц, 2022 оноос 150,000 орчим багц сурах бичиг байна. Нийтдээ 400,000 гаруй багц сурах бичиг бэлэн байгаа" гэж хариуллаа. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요