오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전공식 자료용어사전
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전개체 사전내 편향피드 제보소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Зүүн Азид төдийгүй тивдээ шилдгүүдэд тооцогддог Япон, БНСУ, БНХАУ болон Тайванийн эрэгтэй волейболчид Монголд өрсөлдөнө

iKon.mn - News
Зүүн Азид төдийгүй тивдээ шилдгүүдэд тооцогддог Япон, БНСУ, БНХАУ болон Тайванийн эрэгтэй волейболчид Монголд өрсөлдөнө

Улсын Их Хурал (УИХ)-ын даргын ивээл дор, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-ын дэмжлэгтэйгээр 2026 оны наймдугаар сарын 5-наас 9-нийг дуустал Улаанбаатар хотын Аса аренад Зүүн Азийн Аварга Шалгаруулах (ЗААШ) эрэгтэйчүүдийн волейболын тэмцээн болох юм.

Энэ тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Макао болон Монголын баг өрсөлдөх аж.

ЗААШ нь 1998 оноос хойш зохион байгуулагдаж буй тэмцээн. Манай улс 2000, 2008, 2015, 2017 онд нутагтаа зохион байгуулж байв. Хоёр жилд нэг удаа болдог тус тэмцээн цар тахлын улмаас 2021-2024 онд болоогүй. Улмаар өнгөрсөн жилээс жил бүр зохион байгуулагдахаар болж, БНХАУ-д зохиогдсон бол энэ удаад манай улсад болох юм.

Японы шигшээ баг нийт зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол БНСУ-ын баг гурван алт, таван мөнгө, гурван хүрэл, БНХАУ-ын баг хоёр алт, гурван хүрэл, Тайвань нэг алт, долоон мөнгө, нэг хүрэл, Ардчилсан Солонгос нэг хүрэл медаль зүүж байв. 

Харин манай шигшээ багийн хувьд гурван удаа дөрөвдүгээр байр эзэлжээ. 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэмцээний талаар Үндэсний шигшээ багийн ахлагч М.Цэрэнбаатар "Манай шигшээ багийн хувьд тавдугаар сарын 1-нээс нэгдсэн бэлтгэлдээ гарсан. Одоогийн байдлаар сэргээх бэлтгэлээ базаагаад баг тамирчид нэг дороо байрлаж буй. Өнгөрсөн зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 14-нийг хүртэл БНХАУ, Вьетнам улсад эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдаад нөхөрсөг тоглолтод оролцсон. Тухайлбал БНХАУ-д Австрали болон БНХАУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн. Нөхөрсөг тоглолтод оролцсон Хятадын баг энэ тэмцээнд оролцох юм.

Манай багийн бүрэлдэхүүний хувьд гаднын лигт тоглодог 4-5 тамирчин маань шигшээдээ нэгдсэн. Бид өмнө нь нэг багт хамт тоглож байгаагүй ч энэ удаагийн тэмцээнд хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцож байгаа гэж бодож байна. Сэтгэлзүй болон бие бялдрын бэлтгэл бүрэн хангагдсан.

Шигшээ багийн дасгалжуулагчийн багт таван хүн бий. Хоёр нь Аргентин, гурав нь Монголынх. Гадаад дасгалжуулагчийн ур чадвар, тактик бидний өмнө нь тоглож байснаас эрс өөрчлөгдсөн. Шинэ дасгалжуулагчид биднээр тогтмол биеийн хүчний дасгал хийлгэсэн. Тэмцээн эхэлтэл биеийн хүчний дасгалаа цаашид үргэлжлүүлнэ.

Өрсөлдөгчийн хувьд Зүүн Азидаа төдийгүй тивдээ дээгүүр бичигддэг Япон, БНСУ, Тайвань болон БНХАУ-ын багтай хүч үзнэ. Дасгалжуулагчийн баг маань эдгээр багуудын олон улсын тэмцээний тоглолт, видео бичлэгийг үзэж дүн шинжилгээ хийсэн байгаа. Гэхдээ одоогоор бидэнд танилцуулаагүй байна. Тэмцээн дөхөхөөр ямар багтай яаж тоглох талаар ярилцах болов уу" гэв.

Олон Улсаас нийт 150 гаруй тамирчин тэмцээний турш Баянгол зочид буудалд байрлах юм. Энэ тэмцээнд сайн оролцож чансаагаа ахиулбал Азийн наадамд оролцох боломж нээгдэх, мөн олон улсын тэмцээнээс анхны медалиа авах зорилготой байгаагаа зохион байгуулагчид онцоллоо. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Universidad Continental impulsa el debate sobre el futuro de la educación superior en Innovative Universities 2026

RPP Noticias

Congreso aprueba en primer debate restringir derecho de abstenerse a declarar por delitos sexuales contra menores

Delfino.cr - Portada

Talento costarricense triunfa en Uzbekistán y también viaja a Europa para cumplir sueños

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Ирэх наймдугаар сард халуун өдрийн давтамж ихсэж усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй байна

iKon.mn - News

Аялал захиалахдаа хэт хямд, бодит бус саналд бүү итгэ гэж сэрэмжлүүллээ

iKon.mn - News

Apple компани Nvidia-д алдсан титмээ буцааж авав

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.