오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전공식 자료용어사전
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전개체 사전내 편향피드 제보소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Ирэх наймдугаар сард халуун өдрийн давтамж ихсэж усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй байна

iKon.mn - News
Ирэх наймдугаар сард халуун өдрийн давтамж ихсэж усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй байна

Наймдугаар сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хур тунадас зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа аж.

Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөлөө. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглана уу.  

Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм. Товчхондоо 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг. Иймд наймдугаар сард олон жилийн дунджаар хэр их хур тунадас ордог, агаарын температур хэд орчим байдаг болон энэ жил тухайн утгаас ямар байх талаар харьцуулж хараарай. 

Сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй

Наймдугаар сарын агаарын температурын ОЖД нь:

Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C,

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C,

бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг байна. 

2026 оны 8-р сарын агаарын температур ОЖД-тай харьцуулахад:  

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан,   Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

2026 оны 8-р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв

8-р сарын агаарын температурын ОЖД

ТАЙЛБАР:  

Баруун аймгуудын нутгаар. Энэ наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан байх төлөвтэй байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу орно 

Наймдугаар сарын хур тунадасны ОЖД нь:  

Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм,

Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 10–20 мм,

бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог 

2026 оны 8-р сарын хур тунадас ОЖД-тай харьцуулахад:   

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу

2026 оны 8–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв

8-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД

ТАЙЛБАР: 

Баруун аймгуудын нутгаар: Энэ наймдугаар сард хур тунадас нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД–ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Universidad Continental impulsa el debate sobre el futuro de la educación superior en Innovative Universities 2026

RPP Noticias

Oficialismo rechaza reconocer al OIJ tras captura de “Diablo”

Delfino.cr - Portada

SG govt extends ABSD timelines for large-scale en bloc redevelopments, giving housing developers more time to complete & sell units

Mothership - Latest

iKon.mn의 다른 기사

Маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн хална

iKon.mn - News

"Драгон төвийн III давхраас 25 настай иргэн унаж амиа алдсан хэргийг шалгаж байна. Амиа хорлосон байж болзошгүй байдал тогтоогдсон"

iKon.mn - News

Б.Оюутболд: Тусгай зөвшөөрөлгүй этгээдүүд техник хэрэгсэл ашиглаж хууль бусаар ашигт малтмал олборлож буй үйлдлийг илрүүлсэн

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.