"Бадрах Энержи" компанитай холбоотой зөвшөөрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болов
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны 2026 оны долоодугаар сарын 20-ны өдрийн ээлжит шуурхай хуралдаан болж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудын явц, үр дүн, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өглөө.
Хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, газар, хэлтэс, харьяа байгууллагуудын ажлын хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон холбогдох мэдээлэлтэй танилцав.
Хуралдаанаар дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
Шатахууны агуулах, савны бүтээн байгуулалт хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын явцыг шуурхай нэгтгэн танилцуулж, шаардлагатай дэмжлэг байгаа эсэхийг тодруулан, хэрэгцээтэй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах. Зээлийн санхүүжилт авч чадаагүй тохиолдолд дараагийн бэлэн компаниудын мэдээллийг Монголбанканд уламжлах;
"Алт-3" аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох яамдад санал авахаар яаралтай хүргүүлэх;
"Бадрах Энержи" компанитай холбоотой зөвшөөрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхэд бэлэн болгох;
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх салбарын асуудлуудын бэлтгэлийг бүрэн хангаж, шаардлагатай танилцуулга, мэдээллийг шуурхай боловсруулан бэлэн байдлыг хангах;
Төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хугацаанд нь чанартай гүйцэтгэн, ажлын үр дүн, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
Салбарын бодлого, чиглэлийн асуудалд онцгой анхаарч ажиллах;
Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийг бүрэн хангах;
Салбарын сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах.
Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад өгөгдсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, ажлын уялдаа холбоог сайжруулан, үр дүнд чиглэсэн, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
Мөн хэвлэл, мэдээллийн ажилтнуудад салбарын үйл ажиллагаа, хэрэгжиж буй арга хэмжээний талаар үнэн зөв, шуурхай мэдээллийг олон нийтэд хүргэж, төлөвлөсөн ажлуудыг сурталчлан таниулахад онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болголоо гэж АҮЭБЯ-наас мэдээлэв. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요