Өнөөдөр Хөвсгөл, Хэнтий, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг аадар бороо орж, бусад нутгаар халалт үргэлжилнэ

Өнөөдөр (2026.07.26) Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Долоодугаар сарын 26-ны 20:00 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +38…+43 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +30...+35 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +33...+35 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +33...+35 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +30...+32 градус дулаан байна.
Наршилтаас сэргийлж зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс эмээ тогтмол ууж аль болох гэрээсээ гарахгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй машин үлдээхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요