오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전공식 자료용어사전
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전개체 사전내 편향피드 제보소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

АНУ-ын яриа хэлэлцээг хэрхэн мэдээлэх талаар Ираны засгийн газар төв телевизтэйгээ олон нийтийн өмнө маргалдав

iKon.mn - News

АНУ-тай хийж буй дайны асуудлаар Ираны дээд удирдлагын дотор санал зөрөлдөөн байгааг харуулсан үйл явдал саяхан болжээ.

Тухайлбал АНУ-тай хийж буй дайн, яриа хэлэлцээг хэрхэн мэдээлэх тал дээр Ираны засгийн газар, Ираны төв телевиз хоёрын хооронд маргаан дэгдсэн байна.

Баасан гарагт тус улсын Засгийн Газрын Хэвлэлийн Зөвлөл энэ долоо хоногийн эхээр Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианы хэлсэн үгийн зарим хэсгийг нийтэд үзүүлээгүй гэж төрийн төв телевизийн суваг IRIB-ийг буруутгажээ.

Ираны шашны дээд удирдагч захирлыг нь томилдог IRIB суваг Бямба гарагт хариу мэдэгдэл гаргахдаа засгийн газрын шүүмжлэлийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.

Ингэхдээ өөрийгөө “улс орны удирдлагын түвшнээс хоёрдмол, бодит бус, буруу санаа бодол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гэж тодорхойлжээ.

Пезешкиан хэлсэн үгэндээ өнгөрсөн онд Израильтай хийсэн 12 өдрийн дайны дараа дээд удирдагч агсан Аятолла Али Хамени олон нийтийн өмнө ярихдаа Вашингтонтой яриа хэлэлцээ хийхгүй гэж хэлсэн ч хаалттай ярихдаа зөвшөөрөл өгснийг дурссан байна.

“Бид хүндэт удирдагч дээр очиж, нөхцөл байдлыг тайлбарлаж, цаашдаа юу хийх ёстойг асуусан. Ингэхэд тэр яриа хэлэлцээ эхлүүлэхийг зөвшөөрсөн. Түүний өгсөн зөвшөөрлийн дагуу бид яриаг эхлүүлж байв” гэж тэр ярьжээ.

Гэвч төв телевизийн суваг ерөнхийлөгчийн ярианы энэ хэсгийг гаргалгүй хассан юм байна.

Энэ сарын эхээр Ираны хэлэлцээрийн ахлагч, парламентын спикер Мохаммад Багер Галибафийн өгсөн ярилцлагыг төрийн төв телевиз бас засварлаж, хассаныг, энэ долоо хоногийн эхээр ерөнхийлөгчийн санааг дэмжиж ярьсан шүүхийн тэргүүн Голам Хоссейн Мохсени Эжейний ярилцлагыг бүтнээр нь хассаныг  Засгийн Газрын Хэвлэлийн Зөвлөл мэдэгдэлдээ дурджээ.

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи бас IRIB сувгийг шүүмжилж, АНУ-ын үзэгчид, бодлого боловсруулагчдад өөрийн хатуу байр суурийг хүргэх зорилготой байсан ярилцлагыг нь бүрэн дамжуулаагүй хэмээн буруутгасан байна.

Арагчи мөн АНУ-тай өнгөрсөн сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг дээд удирдагч Можтаба Хаменид “хүчээр тулгасан” гэх хатуу чиг шугам баримтлагчдын яриаг энэ үеэр няцааж, одоогийн нөхцөл байдалд хамгийн сайн тохирох тохиролцоо байсныг тайлбарласан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр саяхан АНУ-тай хийх яриа хэлэлцээний асуудлаар болсон Ираны засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Пезешкиан, IRIB сувгийн захирал Пейман Жебели нар нэлээд ширүүн маргасан гэнэ.

Жебелийг 2021 онд дээд удирдагч агсан Али Хамени одоогийн албан тушаалд нь томилж байсан юм.

Энэ бүхнээс Ираны удирдлагын түвшинд шинэчлэгчид болон хуучинсаг хэсгийн хооронд санал зөрөлдөөн байгаа нь илт харагдаж байна.

Эх сурвалж: Aljazeera ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

BOC stops US e-waste shipment at Subic port

Inquirer.net - Latest

Powrót rosyjskich siatkarzy a prawo. Czy wystąpią na mistrzostwach w Polsce?

Rzeczpospolita

Fiscalía pide al PJ archivar proceso penal al exministro de Salud, Víctor Zamora, por su gestión durante pandemia de la COVID-19

RPP Noticias

iKon.mn의 다른 기사

Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авчээ

iKon.mn - News

Солонгосын зун улам урт, улам халуун болж байгааг шинэ судалгаа харуулжээ

iKon.mn - News

Б.Баяржаргал: Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.