“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийн зарим бэлтгэл ажлыг шуурхай хэрэгжүүлэх талаар ярилцжээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Монгол Улс “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглэв.
Хоёр улсын улс төрийн харилцааг улам бүр бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь ач холбогдолтойг онцлоод, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлсэн стратегийн 17 голлох салбарын бүтээгдэхүүн, технологийн бодлогын хүрээнд цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллах эрмэлзлээ илэрхийллээ.
Мөн Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим бэлтгэл ажлыг шуурхай хэрэгжүүлэх талаар Элчин сайд Игавахара Масарү ярилцсан байна.
Түүнчлэн Япон загварын инженер, технологийн боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах төсөл болон бусад хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Игавахара Масарүгийн дэвшүүлсэн санал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад онцгойлон анхаарч, цаг алдалгүй шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллана гэжээ. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요