Олон улсын математикийн олимпиад MIMC 2026: Албан ёсны харилцаа холбооны түнш Юнител групп

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиад (MIMC 2026)-ын харилцаа холбооны албан ёсны түншээр Юнител групп хамтран ажиллаж, дэлхийн 32 орны 600 оролцогч, хүүхэд багачуудын ар гэртэйгээ найдвартай холбогдох, тэмцээнээ дурсамж дүүрэн амжилттай өндөрдүүлэх боломжийг бүрдүүллээ.
Тодруулбал, бүх оролцогчдыг интернэт сүлжээ, Tour SIM зэргээр дэмжин, дотоодод болон гадаадад холбогдох хэрэгцээг нь хангаж ажилласан байна.
Энэ удаагийн олимпиадад 6 дугаар ангийн ангилалд 290, 9 дүгээр ангийн ангилалд 285, нийт 600 сурагч дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, мэдлэг, авьяасаа сорин өрсөлдсөн юм. Монголын баг эх орондоо анх удаа зохион байгуулагдсан MIMC-ээс алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртэж, бахархам амжилт үзүүллээ.
Математикаас эхэлж, нөхөрлөлөөр үргэлжилсэн аялал
MIMC нь зөвхөн бодлого бодож, медаль хүртэх тэмцээн биш. Энэ бол өөр өөр орны хүүхдүүд нэг зорилгын төлөө цугларч, шинэ соёлтой танилцан, шинэ найз нөхөдтэй болж, хамтдаа өсөж хөгждөг үнэ цэнтэй туршлага юм.
Монголд ирсэн оролцогчдын хувьд гэр бүлтэйгээ холбоотой байх, тэмцээний мэдээллээ цаг тухайд нь авах, шинэ орчиндоо итгэлтэй дасан зохицох нь тэмцээний туршлагын салшгүй хэсэг байлаа.
Холбоотой байхын аз жаргал
"Аюулгүй ирлээ" гэсэн анхны зурвас, шинэ найзтайгаа холбоо барих, тэмцээний дараах баяраа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах мөч бүр найдвартай холболтоос эхэлдэг.
Юнител группийн Tour SIM нь зөвхөн дата үйлчилгээ бус, хүүхэд бүрийг гэр бүлтэй нь, шинэ найзуудтай нь, Монгол дахь дурсамжтай нь холбосон бодит дэмжлэг байв. Ингэснээр тэд шинэ орчиндоо илүү итгэлтэй оролцож, тэмцээндээ бүрэн төвлөрөх боломжтой болсон юм.
Ирээдүйн боломжийг хамтдаа бүтээе
Юнител группийн энэхүү дэмжлэг нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээний оролцоо биш. STEAM HUB хөтөлбөрөөрөө дамжуулан шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн боловсролыг дэмжиж, хүүхэд, залуусын суралцах, хөгжих боломжийг өргөжүүлэхийг зорьдог алсын харааны нэг хэсэг юм.
MIMC 2026 өндөрлөсөн ч 585 бяцхан математикчид эх орондоо зөвхөн медаль, диплом бус, Монголын тухай сайхан дурсамж, шинэ нөхөрлөл, мэдлэгээ тэлсэн туршлагатай буцлаа. Тэрхүү үнэ цэнтэй туршлагыг бүтээхэд тус компани өөрийн хувь нэмрийг оруулсан нь энэ юм. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요