"COP17" арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалтын талаар хэлэлцжээ

Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар өнөөдөр хэлэлцжээ.
Тухайлбал
2026-2027 оны хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж;
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл;
“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт;
Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах;
Боловсролын Зээлийн Сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал;
2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах;
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгасан гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.
Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Хуралд ойролцоогоор 4,000-6,000 зочин ирэх тооцоололтой байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагааг зохицуулах саналыг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас Боловсролын Яаманд хүргүүлээд байгаа юм. Анх хичээлийн шинэ жилийг 14 хоногоор хойшлуулах санал БОУАӨЯ гаргасныг Боловсролын Яам зөвшөөрөөгүй тул цахимаар хичээллэх санал дахин гаргасан. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요